Уул уурхайн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн өмнө судалгаа, шинжилгээний ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, ул суурьтай хийх шаардлага тулгараад байгаа энэ үед The Mongolian Mining Journal сэтгүүл “Уул уурхайн томоохон төслүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулах тухай” сэдэвт редакцийн уулзалтыг зургадугаар сарын 4-ний баасан гаригт зохион байгуулах гэж байна.
Уулзалтад Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци зэрэг байгууллагын удирдах албан тушаалтан, эрдэмтэн судлаач нар оролцох бөгөөд Зэс хайлуулах үйлдвэрийн байршлыг хэрхэн сонговол эдийн засгийн үр өгөөжтэй байх талаар сэтгүүлчидтэй санал бодлоо солилцоно. Сэтгүүлч Та бүхэн маргааш 11.00 цагаас Макс Цамхагийн 502 өрөөнд эхлэх уг уулзалтад оролцож, сонирхсон асуултдаа хариулт авах боломжтой.
7722 2300
7722 2400
7722 0900