“Бусайрус” компани өөрийн салбараа Монгол Улсад албан ёсоор нээх болсноо мэдэгдэхэд баяртай байна. Бусайрус компани нь ил, далд уурхайд зориулагдсан өндөр бүтээмж бүхий тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон зохион бүтээлтээрээ тэргүүлэгч, дэлхий дахинд танигдсан компани болно.
Улаанбаатар хотод “Бусайрус”-ын Төв Ази дахь салбарыг байгуулах бүртгэлийн үйл ажиллагаа нь хэдийнэ эхэлсэн бөгөөд энэ нь 2010 оны долдугаар сарын эхэн гэхэд дуусгавар болохоор төлөвлөгдсөн. “Бусайрус” нь Монгол Улсад гидравлик эксковатор дамжуулан худалдах талаарх “Вагнер Ази” компанитай хийгдсэн байсан худалдааны гэрээг цуцалсан болохыг мэдээлж байна. Иймээс “Бусайрус” нь Монгол Улс дахь харилцагч уул уурхайн компани болон үйлчлүүлэгч нартаа “Бусайрус”-ын тоног төхөөрөмжийн бүрэн багцыг шууд санал болгох болно.
“Бусайрус”-ын тоног төхөөрөмжүүд болон цогц үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим мэдээллийн хуудас www.bucyrus.com -аас олж үзнэ үү. Ойрын өдрүүдэд “Бусайрус” нь Монгол Улс дахь өөрийн шинэ байршил, бүтэц зохион байгуулалт болон холбоо барих хаягуудыг танд хүргүүлэх бөгөөд хойшид “Бусайрус”-ын талаарх бусад бүхий л шаардлагатай дэлгэрэнгүй мэдээллүүдээр та бүхнийг түргэн шуурхай хангаж ажиллах болно. Энэ оны есдүгээр сард зохион байгуулагдах “Discover Mongolia” уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад “Бусайрус” компани нь оролцох бөгөөд энэ үеэр бидэнд тантай биечлэн уулзаж танилцах боломж олдно гэдэгт найдаж байна.