Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ НЭГ ИХ НАЯДЫГ ДАВАВ

Монголын хөрөнгийн зах зээлд наймдугаар сарын 31-нд томоохон үйл явдал болж тус биржид бүртгэлтэй бүх компанийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд төгрөгт хүрлээ.

Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд зах зээлийн үнэлгээ анх удаа нэг их наяд төгрөгт хүрч байгаа бөгөөд хоёр жилийн өмнө 488 тэрбум төгрөг байсан юм. Цаашдаа ч богино хугацаанд хөрөнгийн зах зээл хөгжих боломжтой гэдгийг дээрх үйл явдал харууллаа.

Үүнээс гадна өнгөрсөн сард Монголын Хөрөнгийн бирж дээр үнэт цаасны хоёр дахь зах зээл буюу бэлэн мөнгөний арилжаа эхэлсний 15 жилийн ой тохиосон юм. 15 жилийн өмнө “Мэргэн санаа”, “Санар” гэсэн брокерийн пүүсийн хооронд “Монгол савхи” ХК-ийн хувьцааг арилжаалахад 100 төгрөгийн нэрлэсэн үнээсээ 150 төгрөг болж өсч байсан нь Монголын хөрөнгийн бирж дээрх хоёрдагч зах зээлийн анхны арилжаа байжээ.