Хэмжээгээ нэмэгдүүлж, Айвенхоу-гийн 184.74 сая ширхэг хувьцааг эзэмшдэг болсноо Рио зарлалаа. Товчхондоо тус компани Айвенхоу-д 2007 онд санал болгосон 350 сая ам.долларын хөрвөгч өрийг хувьцаанд шилжүүлсэн байна.
Хөрвөгч өр зээлийн хүүгийн хамт 400 сая гаруй ам. доллар болсныг нэгж хувьцааг 10 ам.доллараар бодон 40.083.206 сая ширхэг хувьцаанд шилжүүлжээ.
Хэрэв Рио хувьцаа болгох эрх бүхий үнэт цаасаа бүгдийг нь шилжүүлбэл 267.2 сая ширхэг хувьцаа буюу тус компаний 44 орчим хувийг эзэмших боломжтой хэвээр байгаа юм.
Рио Тинтогийн Айвенхоуд оруулсан хөрөнгө оруулалт одоогоор 1.73 тэрбум ам.долларт хүрээд байна. Цаашид хувьцаанаас нэмж авах эрх бас тэдэнд бий. Өөрөөр хэлбэл Рио-гийн Оюутолгой төсөл дэх хяналт нэмэгдэж байна.