Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

АВВ КОМПАНИ ОЮУТОЛГОЙН ЭРЧИМ ХҮЧИЙГ БАТАЛГААЖУУЛНА

Оюутолгой компани уурхайн үйл ажиллагааг найдвартай эрчим хүчээр хангах  үүднээс салбартаа 120 жилийн туршлагатай ABB компанийн технологийг ашиглахаар болжээ. Оюутолгой төсөлд шаардагдаж буй цахилгаан хангамжийг сайжруулах, тогны хүчдэлийн хэмжээг тогтворжуулагч  SVCs (static var compensators буюу эрчим хүчний реактив чадлыг тогтворжуулагч) төхөөрөмж нь тус компанийн шилдэг бүтээгдэхүүний нэг юм. 

Оюутолгой компани нь 2010 оны дөрөвдүгээр улиралд ABB-д захиалга өгсөн бөгөөд хоёр тал 15 сая ам.доллараар төхөөрөмжийн зураг төсөл, нийлүүлэлт, угсралт , суурилуулалтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцжээ. 2012 онд суурилуулах энэхүү төхөөрөмжийг тус компанийн Цахилгаан түгээх системийн хэлтсийг хариуцсан дарга Мартин Гросс “Байгальд ээлтэй уг шийдэл нь төслийн уурхайн цахилгаан хангамжийг баталгаажуулж, эрчим хүчний хэлбэлзлийг арилгахын хамт тогны хүчдэлийг сайжруулах болно” гэжээ.   Ирэх онд Оюутолгойн төслийн эрчим хүчний сүлжээнд холбох хоёр ширхэг SVCs төхөөрөмж нь тус бүрдээ 100 мегавольт амперийн реактив (-100/+100 MVAr) цахилгааныг тогтворжуулах юм байна.