Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ТАВАНТОЛГОЙН IPO-Г УДИРДАХ БАНКУУД ТОДОРЛОО

“Эрдэнэс Тавантолгой” компани IPO-г нь удирдан хэрэгжүүлэх банкуудын нэрсийг зарлалаа. Үүнд “BNP Paribas”, “Deutsche Bank”, “Goldman Sachs”, “Macquarie Group” зэрэг дөрвөн банк орж байна.

IPO хийж босгох хөрөнгийн боломжит хэмжээг 1.5-5 тэрбум ам.доллар болно гэж тооцож буй бөгөөд одоогоор тодорхой тогтоогүй байгаа ажээ. 

Харин хугацааны хувьд хэвлэлээр янз бүрээр мэдээлж байгаа ч, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрдэнэс Тавантолгой”  хувьцааг /IPO/ ирэх жилийн эхний хагаст багтаан хөрөнгийн биржээр арилжаална хэмээн “Ройтерс”-т мэдээлжээ.

Б.ТӨГСӨӨ