Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ХӨРӨНГИЙН БИРЖИД ХЭРХЭН ТОГЛОХ ТУХАЙ ХУРАЛ, СУРГАЛТ БОЛНО

Монголын Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконгийн “CENTILLION GROUP LIMITED” компанитай хамтран  2011 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр Улаанбаатар хотноо “Kempinski” зочид буудалд “Хонконгийн хөрөнгийн биржид үнэт цаасны арилжаа хийх тухай” сэдэвт бага хурлыг  3 дахь удаагаа  зохион байгуулах гэж байна.

Маргааш нь KPMG компани Банк, санхүү болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, компаниудад  зориулан “Олон улсын санхүүгийн тайлангийн  стандартууд” сэдвээр хагас өдрийн сургалт зохион байгуулна. Энэхүү сургалтанд хамрагдсанаар Олон улсын санхүүгийн тайлангийн стандарт, гадаадын томоохон  хөрөнгийн биржид үнэт цаасыг хэрхэн бүртгүүлж арилжаалах тухай  мэдээллийг олж авах боломжтой юм. Хурал болон сургалтын хөтөлбөрийг дор жагсаав. 

Хуралд:
-       Hong Kong Exchange & Clearing Limited - “Гонконгийн Валют арилжаа ба Клиринг” ХХК
-       Macquarie Capital - Банк санхүү, хөрөнгө оруулалт, санхүүгийн менежментийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг компани
-       Baker & McKenzie - Олон улсын нэр хэнд бүхий хуулийн фирм
-       KPMG - Аудит, татварын  талаар зөвлөгөө өгөх үйлчилгээний компани
-      The Bank of New York Mellon - Дэлхийд  тэргүүлэгч  хөрөнгө оруулалтын банк зэрэг томоохон компаниудын төлөөлөл илтгэл тавьж оролцоно. Уг арга хэмжээнд оролцоход үнэ төлбөргүй.

Сургалтад:
-    IFRS /International financial reporting Standards/s updates and insights -  Санхүүгийн тайлангийн олон улсын стандартын тухай ойлголт
-    Application of IFRS – mining industry - Олон улсын санхүүгийн тайлангийн стандартуудыг  Уул уурхайн салбарт хэрэглэх тухай
-    Introduction and preparation of listing on Korea Stock Exchange - Солонгосын хөрөнгийн биржид үнэт цаасыг бүртгүүлж арилжаалах тухай сэдвээр заах юм.


Бүртгэл 2011 оны 3 дугаар сарын 21-ны өдөр хүртэл явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар лавлана уу.

Гадаадын хөрөнгө оруулалтын газар
Засгийн газрын 11-р байр, 802 тоот
Харилцах хүн: Н.Цэжиддулам
Утас: 326040, 320706, 99150055
Факс: 324076