Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“ХҮННҮ КОҮЛ”-ЫН ХУВЬЦААНЫ 12.4 ХУВИЙГ BANPU ЭЗЭМШИНЭ

Монголд нүүрсний томоохон төслүүдийг эхлүүлээд буй “Хүннү коүл” компани Сингапурын “Banpu Minerals” компанитай стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний дагуу “Хүннү  коүл”-ын хувьцааны 12.4 хувийг “Banpu Minerals” 45 сая доллараар худалдаж авах бөгөөд  хоёр тал 30 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 1.50 доллараар үнэлэн хаалттай хэлбэрээр худалдаа хийхээр тохиролцжээ.

Ингэснээр “Banpu Minerals” нь “Хүннү коүл”-ын хамгийн гол хувьцаа эзэмшигч болж байгаа юм. Нүүрсний арав гаруй төслийн ажиллагааг эхлүүлээд буй “Хүннү коүл”-ын төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Азийн эрчим хүчний салбарт арвин туршлага хуримтлуулсан “Banpu” компани хувь нэмрээ оруулна гэж хоёр тал үзэж байна.

Хамтрагч компани нь Тай улсын “Banpu Public” компанийн Сингапурт бүртгэлтэй охин компани  ажээ. Толгой компани нь нүүрсний салбарт 25 жилийн турш үйл ажиллагаа явуулсан бөгөөд Тай, Индонез, Хятад, Австрали улсад бизнес эрхэлдэг байна. Одоогийн байдлаар “Banpu Public” компанийн жилийн нүүрс олборлолтын бүтээмж 40 сая тоннд хүрээд буйг компанийн цахим хуудаст мэдээлжээ.