Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдөр болов. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
Хуралдаанаас Хөгжлийн банкны дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг батлан, харин Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнийг дараагийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтсон байна.
Хөгжлийн банк нь актив-пассивийн удирдлагын, зээлийн, эрсдэлийн удирдлагын, хяналтын болон захиргааны асуудал хариуцсан үндсэн нэгжтэй байх юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.