Хаnadu Mines компанийн хувьцаа гуравдугаар сарын 30-ны байдлаар 3.45 хувиар өсч, 0.605 долларын ханштай болоод байна. Монголд хайгуулын лиценз эзэмшдэг Soduntag компанийн бүх хөрөнгийг Xanadu Mines-ын охин компани Xanadu Metals Mongolia худалдан авснаар Булган аймагт орших Могойн голын порфирийн зэсийн төслийг бүрэн эзэмших эрхтэй болжээ. Могойн голын хайгуулын лицензэд хамаарах талбай нь Эрдэнэтийн зэс, молибденийн ордоос баруун хойно, 40 километрийн алсад оршдог байна. Могойн голын төслийг тус компани байршлын хувьд туйлын ашигтайн дээр Монгол дахь зэсийн судлагдаагүй хамгийн баялаг ордын нэг гэж үзэж буйгаа тэмдэглэжээ.
Могойн голын хайгуулын лиценз нь 488 шоо км нутгийг хамарсан, бараг судлагдаагүй хэсэг юм. 1999 - 2004 оны хооронд уг лицензийн 7 шоо км талбайд хийсэн өрөмдлөгийн судалгаагаар зэс, молибдени, алт, мөнгө, barium-ын өндөр агууламж дээжнээс нь илэрч байжээ.
Хanadu Mines /XAM:ASX/-ын хувьцааны өмнөх тав хоногт:
огноо хаалтын ханш өөрчлөлт % дээд ханш доод ханш тоо хэмжээ
29/03/11 0.580 0% 0.580 0.555 273,330
28/03/11 0.580 1.75% 0.600 0.580 268,624
27/03/11 0.570 3.64% 0.595 0.540 459,202
26/03/11 0.550 0% 0.560 0.545 408,035
25/03/11 0.550 -4.35% 0.550 0.550 269,865