Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ХОНКОНГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТУЗ-ИЙН ДАРГА РОНАЛД АРКУЛЛИ: МОНГОЛЫН БИЗНЕСМЕНҮҮДЭД САНАЛ БОЛГОХ ЗҮЙЛ МАШ ИХ БАЙНА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Хонконгийн хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 2.6 триллион ам.доллар бөгөөд дэлхийд долдугаарт, Азид гуравдугаарт орж буй олон улсын санхүүгийн төвүүдийн нэг. Нийт 1421 компани бүртгэлтэй байдгаас 82 нь эрдэс баялаг, уул уурхайн компани аж. Өнгөрсөн онд гэхэд 113  компани IPO хийсэн бөгөөд IPO-хийж босгосон мөнгө нь 57 тэрбум ам.доллар, нийт босгосон мөнгөний хэмжээ нь 109 тэрбум ам.доллар хүрч, IPO-оор босгосон мөнгөний хэмжээгээр дэлхийд тэргүүлжээ. Мөн зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд тэргүүлдэг 10 компанийн 3 нь, 50 компанийн 10 нь Хонконгийн биржид бүртгэлтэй байдаг аж.

Хонконгийн биржийн удирдлагууд Монголд 8 дахь удаагаа ирж байгаа бөгөөд тэд Монголын санхүүгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь  нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Монголын Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах, хоёр биржийн хооронд давхар бүртгэлийн асуудлыг шийдвэрлэх зэргээр маш олон ажил хийх зорилготой байгаагаа сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Ноён Роналд Аркулли “Монголын бизнес эрхлэгчдэд санал болгох зүйл бидэнд их байна. Хонконг нь чөлөөт эдийн засагтай, татвар багатай эдийн засгийн бүс. Мөн бид төрийн өмчит компаниудыг IPO хийх тал дээр асар их туршлагатай бөгөөд энэ талаар Монгол улстай хамтран ажиллахад бэлэн” гэв.

Хонконгийн хөрөнгийн биржийн удирдлагууд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдтой албан уулзалт хийсэн бөгөөд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.