Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ЗӨВЛӨХ КОМПАНИАР МСKINSEY-ИЙГ СОНГОЖЭЭ

Засгийн газрын 283 дугаар тогтоолын дагуу “Даланзадгад-Чойбалсан” чиглэлийн 1100 км төмөр замыг барих тусгай зөвшөөрөл авсан “Монголын төмөр зам” ТӨХК төслийн ажлуудад зөвлөж ажиллах компаниар “Mckinsey”-ийг сонгожээ.

Сонгогдсон зөвлөх компани нь төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, санхүүжилтийн арга зам, суурь бүтэц барих барилгын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн баримт бичгийг боловсруулахад зөвлөх юм байна.

Салбартаа олон жилийн туршлагатай, нэр хүнд бүхий “McKinsey” компани нь дөрвөн сарын хугацаанд тохиролцсон ажлуудыг хийж гүйцэтгэх тухай “Монголын төмөр зам” компани мэдээлжээ.