Монгол улсын эрдэс баялгийн салбарыг зохицуулдаг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл үндсээр нь өөрчилж шинэчлэх тухай байр сууриуд нийгэмд хүчтэй байгаа.
УИХ-ын хаврын чуулганаар уг хуулийг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар хамтран Ерөнхийлөгчийн Тамгын газрын Иргэний танхимд 2011 оны дөрөвдүгээр сарын 26-нд “Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, шийдэх арга зам”, 27-нд “Геологи, уул уурхайн үйл ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт-олон нийтийн оролцоо” сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Цөмийн энергийн газар болон Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын геологийн холбоо, “Миний Монголын газар шороо”, “Эрс шинэчлэл” зэрэг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, өөрсдийн санал бодлоо илэрхийлэх юм байна.
Г.Идэр