Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Зах зээлийг тодорхойлогч Institutional investor үгүйлэгдэж байна

      Брокер, дилер, андеррайтерын “Нортенсек” компанийн захирал Б.Өлзийбаяртай хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчны талаар ярилцлаа. Тэрбээр байгуулагдаад удаагүй байгаа Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн гишүүнээр  ажилладаг юм.

       Хөрөнгийн зах зээлийн холбогдолтой хуулиудыг энэ хаврын чуулганаар амжиж батлуулахаар ажиллаж байна. Та хөрөнгийн зах зээлийн эрхзүйн орчны талаар ямар бодолтой явдаг вэ?

        Өнөөдөр манай хууль эрх зүйн орчинд хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах асуудал. Үнэт цаас гаргаж, хөрөнгө босгох үйл явц нь хөрөнгө оруулагчийн итгэл найдвар, ирээдүйн талаар эерэг хүлээлтэд тулгуурладаг. Хөрөнгөө компанийн хувьцаанд байршуулж байгаа  хүн өөрт учирч болох бизнесийн болон үнэ ханшийн эрсдэлээ ойлгож шийдвэрээ гаргаж байгаа ч өнөөгийн зохицуулалтын ядмаг орчинд хохирч үлдэх тохиолдол их  гарч байна. Ийм нөхцөлд манай зах зээл дээр ямар ч хөрөнгө оруулагч эрсдэлээ төлөвлөж чадахгүй бөгөөд мөн ихээхэн хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхгүй.

      Жишээ нь “Анод” банкны үнэт цаасыг анх гаргаж байхад хүмүүс ихээхэн сонирхож хувьцааг нь худалдан авч байсан. Ихэнх хөрөнгө оруулагчид Төв банкны зүгээс хийдэг хянан шалгалт, хөрөнгийн зах зээлийн зохицуулах байгууллагууд, үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлт, зөвшөөрөл зэрэгт итгэж хөрөнгөө байршуулсан. Гэтэл хувьцаагаа гаргаад 5 сарын дараа дампуурсан.  Тэр тусмаа хөрөнгө оруулагчид дотроо жижиг хувьцаа эзэмшигчид хамгийн ихээр хохирч үлдсэн.

     Хяналтын багцдаа ч хүрэхгүй байгаа энэ жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг яаж хамгаалах, тэдний төлөөллийг компанийн удирдлага, ТУЗ-д яаж оруулах юм гэсэн зохицуулалт байдаггүй. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг их зөрчигддөг. Энэ талын зохицуулалтыг их тодорхой   болгох хэрэгтэй. Үүнийг бий болгоё гэхээр эргээд хувьцаат компаниудад тавих шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэх ёстой юм.

      Нөгөө талаар мэргэжлийн хөрөнгө оруулагч, institutional investor буюу байгууллагын хөрөнгө оруулагчийг бий болгосноор жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нэг нөхцөл бүрдэх байх?

       Institutional investor-ын гол ач холбогдол нь  зах зээлийг тогтвортой болгох, зах зээлд трэнд тодорхойлогч болдог. Өнөөдөр манайд дотоодын institutional investor буюу байгууллагын хөрөнгө оруулагч гэж байхгүй учраас жижиг, хувь хөрөнгө оруулагч нар их байгаа. Байгууллагын хөрөнгө оруулагчийн ач холбогдол нь мэргэжлийн баг санг удирдаж эрсдэлээ нарийн тооцож, хөрөнгө оруулах компанийнхаа талаар бүрэн судалгаа хийж хөрөнгө оруулах эсэхээ шийддэг.

      Жишээ нь Америкт Уорен Баффетын Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын сан байдаг. Тус сан өнөөдөр ямар хувьцаа авч байна гэдэг мэдээлэл нь нээлттэй   байдаг бөгөөд тэр нь жижиг хөрөнгө оруулагчдад   чиг хандлага болж өгдөг.

     Манайд өнөөдөр үндэсний хэмжээний ийм том хөрөнгө оруулагч байдаггүй. Нэг ёсондоо зах зээлийг тодорхойлогчид алга гэсэн үг. Тийм болохоор хувь хүмүүс реклам сурталчилгаанд итгээд маш ихээр хөрөнгө оруулаад, эцсийн дүндээ хувь хүмүүс л хохирч үлддэг.


Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.