УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг өрнөх юм. Энэхүү өөрчлөлтийг хийсний эцэст хайгуулын лиценз олголт эхлэх чиглэлийг Ерөнхийлөгч өгөөд байгаа. Түүнчлэн, Монгол Улсын уул уурхайн салбарт хуримтлагдаад байгаа маш олон асуудлыг цэгцлэх, харилцааг тодорхой болгох утгаараа уг малгай хуулийн төсөл, түүнийг дагалдан салбарлаж гарах бусад хуулийн төсөл нэн чухал билээ.
Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци нь гишүүдийнхээ санал бодлыг анхааралтай хүлээн авч нэгтгээд, доорхи төслийн өөрчлөлтийг бэлэн болгожээ. Төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба; УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга; Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах Ажлын хэсгийн ахлагч, сайд Д.Зоригт; УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга; Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны дарга; Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг шинэчлэх Ажлын хэсгийн ахлагч Х.Бадамсүрэн; Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг нарт хүргүүлээд байна.
Mongolian Mining Journal нь Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлгээ үүгээр эхэлж байгаа бөгөөд телевиз, сайтууд, өдөр тутмын хэвлэлүүдээр MMJ-ийн хэлэлцүүлэг өргөн цацагдана.
Та бүхэн санал бодлоо info@mongolianminingjournal.com хаягаар, 7722-2400 факсаар илгээх болон 7722-0900, 7722-0200 дугаарын утсаар хандана уу.
ММJ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ
Нэмэлт өөрчлөлт орохоор байгаа зүйл, заалтуудыг түүвэрлэн харуулав
(Шинэчилсэн найруулга) 2006 оны 07 сарын 08 өдөр
Төрийн ордон. Улаанбаатар хот
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт, зорилго
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
“1.2. Энэ хуулийн зорилго нь эрдэс баялгийн салбарыг тогтвортой хөгжүүлэх, орон нутаг ба бүс нутгийн хөгжлийг хангах, хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих болон хамгаалахад оршино.”
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1.Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
“2.3. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулиас бусад хууль болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн заалтууд хоорондоо зөрчилдвөл нарийвчилсан хуулийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийг даган мөрдөнө.”
“2.4. Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмнөх хуулиар олгогдсон эрх зүйн байдлыг дордуулахгүй.
4 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.12.”стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг; /Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
“4.1.13.”тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 16 дугаар зүйл, Усны тухай хуулийн 31.2, 31,5 дахь хэсгүүдэд, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлд тус тус заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг;”4.1.13.”тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг; /Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
5 дугаар зүйл. Ашигт малтмалын өмчлөл
5.1.Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.
5.2.Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй.
5.3.Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тухайн ордыг ашиглах гэрээгээр тодорхойлно.
5.4.Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно. /Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.5.Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно. /Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.6.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина.
“6 дугаар зүйл. Төрийн оролцоо6 дугаар зүйл. Ашигт малтмалын ордын ангилал
6.1. Засгийн газар ашигт малтмал хайх, ашиглах тодорхой ордод төсөлд зөвхөн төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээр дамжуулан оролцож болно. Энэ тохиолдолд төрийн өмчийн оролцоотой тухайн аж ахуйн нэгж нь бусад этгээдтэй нэгэн адил энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ. 6.1.Ашигт малтмалын ордыг дор дурдсанаар ангилна:
6.1.1.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд;
6.1.2.түгээмэл тархацтай ашигт малтмалын орд;
6.1.3.ердийн ашигт малтмалын орд.
6.2. Дараахь тохиолдолд ашигт малтмалын ордыг ашиглахад тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг Засгийн газар эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрийн өмчит хуулийн этгээдээс оруулсан хөрөнгө оруулалтын хувийг харгалзан хөрөнгө оруулалтын гэрээгээр тодорхойлно: 6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан ордод мөн хуулийн 4.1.12-т заасан шалгуур хангасан ордыг хамааруулна. /Энэ хэсэгт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.2.1. Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор
6.2.2. тухайн ашигт малтмалын дотоодын хэрэгцээг хангах зорилгоор.
6.3. Энэ хуулийн 6.2.1-д заасны дагуу Засгийн газар оролцох асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс санал болгосноор Монгол Улсын Их Хурал шийдвэрлэнэ.6.3.Барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг түгээмэл тархацтай ашигт малтмалын ордод хамааруулна.
6.4. Энэ хуулийн 6.2.2-т заасны дагуу Засгийн газар оролцох асуудлыг Засгийн газрын санал болгосноор Монгол Улсын Их Хурал шийвэрлэнэ.”
6.4.Энэ хуулийн 6.2, 6.3-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын хуримтлалыг ердийн ашигт малтмалын ордод хамааруулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ Ашигт малтмалын салбар дахь төрийн зохицуулалт
8 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
8.1.Ашигт малтмалын асуудлаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг Эрдэс баялгийн үндэсний зөвлөлдөх зөвлөлийн саналыг харгалзан тодорхойлох;
8.1.2.ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавих;
8.1.3.улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;
“8.1.4.Засгийн газраас өргөн мэдүүлснээр тухайн ашигт малтмалын ордын эзэмших хувьцааг энэ хуулийн 6.2 дахь хэсгийн дагуу тогтоох;”8.1.4.Засгийн газраас өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тухайн ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах;
8.1.5. Эрдэс баялгийн үндэсний зөвлөлдөх зөвлөлийн саналын дагуу Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар тодорхой нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглох;
8.1.6.цацраг идэвхт ашигт малтмал олборлох, тээвэрлэх, хадгалахтай холбогдсон тусгай дэглэм тогтоох;
“8.1.7. өөрийн санаачлагаар ашигт малтмалын тодорхой ордыг иргэн, аж ахуйн нэгж, төрийн өмчит үйлдвэрийн газарт эзэмшүүлэх, эсхүл эзэмшүүлэхгүйгээр байхаар шийдвэрлэх”8.1.7.Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачлагаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн эрдэс баялгийн хэмжээ, энэ хуулийн 5.5, 5.6-д заасан хэмжээг харгалзан тогтоох.
9 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх
9.1.Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1.ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
9.1.2.геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
9.1.3.улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;
“9.1.4. тодорхой ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг энэ хуулийн 6.2-т заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;”9.1.4.тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
“9.1.5.тодорхой ашигт малтмалын орд ашиглах хамтарсан үйлдвэрт Монгол Улсаас оруулах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;”9.1.5.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
9.1.6.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах хамтарсан үйлдвэрт Монгол Улсаас оруулах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх;
9.1.7.тодорхой газрыг нөөц болон тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх, эсхүл энэ талаархи саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
9.1.8.төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээр дамжуулан ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тодорхой үйл ажиллагаанд оролцох.
10 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
10.1.Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
“10.1.1. геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг Эрдэс баялгийн үндэсний зөвлөлдөх зөвлөлийн саналыг дагуу боловсруулах, биелэлтийг Эрдэс баялгийн үндэсний зөвлөлдөх зөвлөлтэй хамтран хангах”
10.1.1.геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, биелэлтийг хангах;
10.1.2.энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор болон Эрдэс баялгийн үндэсний зөвлөлдөх зөвлөлийн саналыг үндэслэн батлах;
10.1.3.ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
“10.1.4.тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэхтэй холбогдсон үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;”10.1.4.тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх, хайгуулын ажлын төлөвлөгөө, мэдээ, тайланг хянуулах ажиллагааны үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох;
10.1.5.улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын жил бүрийн төлөвлөгөөг батлах;
10.1.6.улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлыг санхүүжүүлэх, гүйцэтгэх, үр дүнг тооцох журмыг батлах;
10.1.7.ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам батлах, бүтээгдэхүүний стандартыг боловсруулж батлуулах;
“10.1.8. тухайн ашигт малтмалын дотоодын хэрэгцээг хангах зорилгоор уг ашигт малтмалын ашиглахад Засгийн газар хувь эзэмших асуудлыг Эрдэс баялгийн үндэсний зөвшилцөх зөвлөлөөс санал авснаар Засгийн газарт өргөн мэдүүлэх;”10.1.8.стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих;
10.1.9.Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайланд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрмийг батлах.
“10.2 .Эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхойлох, салбарын тулгамдсан асуудал болон хөрөнгө оруулалт, татварын орчинг өөрчлөх хууль тогтоомжийн төслийн талаар хэлэлцэн шиидвэрлэж санал өгөх үүрэг бүхий Эрдэс баялгийн үндэсний зөвлөлдөх зөвлөлийг байгуулна.”
“10.3. Эрдэс баялгийн үндэсний зөвлөлдөх зөвлөлд төрийн байгууллагуудаас, иргэний нийгмийн байгууллагаас, уул уурхайн салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудаас тус бүр 9 гишүүн оролцох бөгөөд Зөвлөл нь нийт 27 гишүүнтэй байна.”
“10.4 Эрдэс баялгийн үндэсний зөвлөлдөх зөвлөл дүрмээ боловсруулж Засгийн газрын тэргүүнээр батлуулна.”
“10.5. Эрдэс баялгийн үндэсний зөвлөлдөх зөвлөлийн ажлын албыг Ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулна.“
“10.6. Эрдэс баялгийн үндэсний зөвлөлдөх зөвлөл нь өөрсдийн үйл ажиллагаанд даган мөрдөх журам, аргачлалыг өөрсдөө боловсруулж, төрийн эрх бүхий байгууллагаар батлуулна.”
“10.7. Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ Эрдэс баялгийн үндэсний зөвлөлдөх зөвлөлийн саналыг үндэслэнэ.”
“10.8.Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны ажлын тайланд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулна.”
“10.9. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь эрдэс баялгийн салбарын шинжээчид, эрдэмтэд, уул уурхайн салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудаас бүрдэнэ.“
“10.10. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн тоо 15-аас дээшгүй байна.”
“10.11. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг зөвлөлийн гишүүд боловсруулж, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.
“10.12. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь өөрсдийн үйл ажиллагаанд даган мөрдөх журам, аргачлалыг өөрсдөө боловсруулж, төрийн эрх бүхий байгууллагаар батлуулна.”
12 дугаар зүйл. Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
12.1.Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1.ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;
12.1.2.харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох;
12.1.3.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;
12.1.4.Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах.
12.1.5.Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар олгохоор сонгосон газрын талаар энэ хуулийн 11.1.23-д заасан дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх.
/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
13 дугаар зүйл. Талбайг нөөцөд авах
13.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг дор дурдсан зорилгоор Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авч болно:
13.1.1.тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх;
13.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг шийдвэрлэх;
13.1.3.улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа хийх, ашигт малтмал эрэх, хайх.
13.2.Талбайг энэ хуулийн 13.1-д заасны дагуу нөөцөд авсан бол энэ тухай шийдвэрийг дараахь мэдээллийн хамт нийтэд мэдээлнэ:
13.2.1.нөөцөд авсан талбай байрших аймаг, сумын нэр;
13.2.2.нөөцөд авсан талбайн бүх булангийн цэгийн солбицлууд;
13.2.3.тухайн талбайг нөөцөд авсан зорилго;
13.2.4.талбайг нөөцөд байлгах хугацаа.
13.3.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 13.1-д заасны дагуу нөөцөд авсан талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.
13.4.Энэ хуулийн 13.1-д заасны дагуу нөөцөд авсан талбайг дараахь үндэслэлээр чөлөөлнө:
13.4.1.Засгийн газар тухайн талбайг хугацаанаас нь өмнө чөлөөлөх шийдвэр гаргасан;
13.4.2.талбайг нөөцөд байлгах хугацаа дууссан;
“13.4.3.энэ хуулийн 13.1.1, 13.1.2-т заасан шалтгаан арилсан.“
13.4.3.энэ хуулийн 13.1.1-13.1.3-т заасан шалтгаан арилсан.
13.5.Нөөцөд авсан талбай энэ хуулийн 13.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн тохиолдолд урьд нь уг талбайд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх эдэлнэ.
14 дүгээр зүйл. Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газар
14.1. Эрх бүхий байгууллага тодорхой газрыг Газрын тухай хуулийн 16 дугаар зүйл, Усны тухай хуулийн 31.2, 31,5 дахь хэсгүүдэд, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлд тус тус заасны дагуу тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэрийн хамт шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:”14.1.Эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ:
14.1.1.тусгай хэрэгцээнд авсан газар байрших аймаг, сумын нэр;
14.1.2.тусгай хэрэгцээнд авсан газрын бүх булангийн цэгийн солбицлууд;
14.1.3.тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго;
14.1.4.тухайн газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа.
14.2.Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна.
14.3. Сум, дүүргийн нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын асуудлыг баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж дэмжсэн саналыг үндэслэн сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэрлэнэ.
14.3.Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.
14.4. Аймаг, нийслэлийн тусгай хэрэгцээнд авах газрын асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэрлэнэ.14.4.Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлнө.
14.5. Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.14.5.Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.
14.6. Тусгай хэрэгцээнд авсан шийдвэр гарснаас хойш зураг зүйн бүртгэлд бүртгэх хүртэлх хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөх авахаар ирүүлсэн өргөдлийг буцаана.
14.6.Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.
14.7. Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх ол овор төлнө.
14.7.Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тогтоосон нөхөх олговортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ.
14.8. Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага олон улсын аргачлалын дагуу тогтооно.
14.8.Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ.
14.9. Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д заснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.
14.10. Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тогтоосон нөхөх олговортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ.
14.11. Тусгай хэрэгцээнд авах, гаргах, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон журмыг Засгийн газраас батална.”
ГУРАВДУГААР БҮЛЭГ Ашигт малтмал эрэх, хайх
17 дугаар зүйл. Хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага
17.1.Энэ хуулийн 7.1-д заасан шаардлага хангасан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах бөгөөд түүнд хайгуул хийх талбайн байршил, түүний булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана.
17.2.Өргөдөлд дурдсан хайгуулын талбай дараахь шаардлагыг хангасан байна:
17.2.1.дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн;
17.2.2.тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй; /Энэ хэсэгт 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.2.3.хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй.
17.3.Энэ хуулийн 17.2.2, 17.2.3-т заасан давхцал гаргахгүйн тулд өргөдөлд дурдсан талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно:
17.3.1.улсын хил;
17.3.2.нөөцөд авсан талбай;
17.3.3.тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар; /Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.3.4.энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон тусгай зөвшөөрөлтэй бөгөөд энэ хуульд зааснаас өөр хэлбэр, байршил бүхий талбай;
17.3.5.хайгуулын талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц.
17.4.Нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 400 мянган гектараас ихгүй байна.
17.5.Нэг хуулийн этгээдэд олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог хязгаарлахгүй.
19 дүгээр зүйл. Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа
19.1.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 18.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна:
19.1.1.өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх;
19.1.2.тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд бүртгэгдсэн өргөдөлд тусгай тэмдэглэгээ хийх;
19.1.3.бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх;
19.1.4.энэ хуулийн 19.1.3-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоох.
19.2.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
19.2.1.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх;
19.2.2.хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх;
19.2.3.хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх;
19.2.4.хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай бүхэлдээ давхацсан бол тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх;
19.2.5.хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирүүлсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах.
19.3.Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана.
19.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.
19.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно.
19.6.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.
19.7.Энэ хуулийн 19.6-д заасан шийдвэр гаргаснаас хойш өргөдөл гаргасан этгээд 1 сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэлээс хасч өргөдөл гаргасан этгээдэд энэ тухай бичгээр мэдэгдэж өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэнэ.
19.8.Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.
19.9.Хайгуулын тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон талбайн булангийн цэгийн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.
19.10.Төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон даруйд энэ тухай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага,д тухайн талбай байрших аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд мэдэгдэж, өдөр тутмын сонинд нийтэлнэ.
19.11.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.2.1, 19.2.3, 19.2.4, 19.7-д заасан шийдвэр гаргасан бол өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө.
19.12.Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно.
23 дугаар зүйл. Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа
“23.1.Хайгуулын ажлын үр дүнд ашигт малтмалын орд илрүүлж түүний нөөцийг нь цаашид нарийвчлан тогтоох, нөөцийг нь улсын бүртгэлд бүртгүүлэх, уг ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ.”
23.1.Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ.
“23.2.Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны хугацаа нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байна.”23.2.Ашигт малтмалын ордыг ашиглаж эхлэх буюу уурхай байгуулж эхлэх хугацаа нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байна.
23.3.Ашиглалтын өмнөх үйл ажиллагааг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан ашиглалтын өмнөх гэрээгээр зохицуулна.
23.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 23.2-т заасан хугацаанд мөн хуулийн 32.2-т заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн 7-9 дэх жилийн төлбөр төлнө.
“23.5. ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах хүсэлтийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө бичгээр гаргана.”
“23.6. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан этгээд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг үргэлжлүүлэн хүлээнэ”
“23.7. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөл дээр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулсан тухай тэмдэглэгээ хийнэ.”
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Ашигт малтмал ашиглах
24 дүгээр зүйл. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага
24.1.Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.
24.2.Энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно.
24.3.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан өргөдөлд уурхайн талбайн булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана.
24.4.Уурхайн талбай нь дараахь шаардлагыг хангасан байна:
24.4.1.тал бүр тийш 500 метрээс багагүй урттай, уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй;
24.4.2.тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай давхцаагүй; /Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
24.4.3.давс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын тухайд талбайн хэмжээ нь тал бүр тийш 100 метрээс багагүй урттай. /Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
24.5.Энэ хуулийн 24.4.2-т заасан давхцал гаргахгүйн тулд уурхайн талбайн дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хэсэг нь шулуун шугам биш байж болно:
24.5.1.улсын хил;
24.5.2.нөөцөд авсан талбай;
24.5.3.тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар; /Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
24.5.4.энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон, мөн хуульд зааснаас өөр хэлбэр, байршил бүхий талбай;
24.5.5.уурхайн талбайд хамруулах боломжгүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц.
25 дугаар зүйл. Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам
25.1.Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:
25.1.1.хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт;
25.1.2.тухайн этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт;
25.1.3.энэ хуулийн 24.3-т заасны дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр;
25.1.4.энэ хуулийн 10.1.4-т заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт;
25.1.5.хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр;
25.1.6.хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт;
25.1.7.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
25.1.8.улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн талбайд энэ хуулийн 24.2-т заасан сонгон шалгаруулалт явуулсан байгууллага, албан тушаалтны шийдвэр.
“25.1.9. Нөхөн сэргээлтийн хариуцлагын даатгалын гэрээ”.
27 дугаар зүйл. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг
27.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
27.1.1.тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах; /Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
27.1.2.тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмалыг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах; /Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/
27.1.3.энэ хуулийн зургадугаар бүлэгт заасан үүргийг биелүүлэх; /Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
27.1.4.уурхайн эдэлбэрээс олборлосон цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах; /Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба мөн дугаарыг өөрчилсөн/
27.1.5.уурхайн талбайд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул явуулах; /Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба мөн дугаарыг өөрчилсөн/
27.1.6.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, уурхайн талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн буцаан өгөх; /Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба мөн дугаарыг өөрчилсөн/
27.1.7.цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг ашигт малтмалын нөөцийн хэмжээнээс хамааран 20, 20 жилээр сунгуулах; /Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ба мөн дугаарыг өөрчилсөн/
27.1.8.ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах; /Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
27.1.9.уурхайн талбайн гадна орших газар нутгаар дамжин өнгөрөх; /Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
27.1.10.энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газарт түүний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрсний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх; /Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
27.1.11.холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах. /Энэ заалтын дугаарыг 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/
“27.2. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техник, эдийн засгийн үндэслэлийг шаардлагатай тохиолдолд Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлөөр хянуулж дүгнэлт гаргуулна.”
29 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээ
29.1.Үйл ажиллагааныхаа эхний 5 жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт 50 саяас дээш америк доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө хүсэлт гаргавал Ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлд үндэслэн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болох бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:
29.1.1.татварын орчинг тогтвортой байлгах;
29.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах;
29.1.3.олсон орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах;
29.1.4.хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа;
29.1.5.ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох;
29.1.6.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх;
29.1.7.бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;
29.1.8.бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох;
29.1.9. учирсан хохирлыг нөхөн төлөх.
29.2. Энэ хуулийн 29.1-д заасан гэрээг Монгол Улсын Засгийн газрын эрх олгосноор санхүү, геологи, уул уурхайн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран хөрөнгө оруулагчтай байгуулна.
29.3.Эхний 5 жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш америк доллартой тэнцэх бол 10, 100 саяас дээш америк доллартой тэнцэх бол 15, 300 саяас дээш америк доллартой тэнцэх бол 30 жилийн хугацаагаар энэ хуулийн 29.1-д заасан гэрээ байгуулна.
29.4.Хөрөнгө оруулалтын хэмжээ 50.0 сая америк доллароос 100.0 сая америк доллар бол Засгийн газар, 100.0 сая америк доллароос дээш бол Улсын Их Хурал тус тус хэлэлцэнэ.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг
37 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах
37.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлнэ.
37.2.Байгаль орчны албанаас зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, энэ хуулийн 35.4-т заасан комиссын шийдвэргүйгээр ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гарвал мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж болно.
“37.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дэргэдээ Байгаль орчны нөхөн сэргээлтийн Эрсдлийн сантай байна.”
“37.4. Эрсдлийн санг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
37.4.1. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 1 хувь;
37.4.2. Хандив, тусламж;
37.4.3. Байгаль орчны хууль тогтоомжийг зөрчсөнөөс оногдуулсан торгууль.”
“37.5. Эрсдлийн сангийн хөрөнгийг Эрдэс баялгийн үндэсний зөвлөлдөх зөвлөлийн шийдвэрийн дагуу, гагцхүү нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд захиран зарцуулна.”
“37.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрсдлийн санд мөнгөн тусламж үзүүлж болно.”
39 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг
39.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:
39.1.1.энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах;
39.1.2.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлох;
39.1.3.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багатай явуулах, агаар мандал болон усны бохирдолт, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгах;
39.1.4.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд энэ хуулийн 39.1.3-т зааснаас гадна дараахь зүйлийг тусгах:
39.1.4.1.хортой болон хор хөнөөл учруулж болзошгүй бодис, материалыг хадгалах, хяналт тавих;
39.1.4.2.газрын гадаргуугийн болон гүний усыг хамгаалах, ашиглах, хуримтлуулах;
39.1.4.3.уурхайн хаягдлын далан барих, уурхайн талбайн аюулгүй байдлыг хангах;
39.1.4.4.энэ хуулийн 38.1.2-т заасан нөхөн сэргээх арга хэмжээ;
39.1.4.5.тухайн уурхайн ажиллагааны онцлогтой холбогдсон бусад арга хэмжээ.
39.1.5.энэ хуулийн 39.1.1-д заасны дагуу боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
39.1.6.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлагдмагц тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тэдгээрийн хуулбарыг тухайн ашигт малтмалын орд байршиж байгаа нутаг дэвсгэрийг харьяалах аймаг, сум, дүүргийн Засаг дарга болон байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх;
39.1.7.уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлт болон тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн аймаг, сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын албанд тус тус хүргүүлэх бөгөөд уг тайланд дараахь зүйлийг тусгах:
39.1.7.1.байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;
39.1.7.2.ашигласан шинэ техник, технологи;
39.1.7.3.үйлдвэрийг өргөтгөж хүчин чадлыг нь нэмэгдүүлсний улмаас байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөлөл, түүнтэй холбогдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал.
39.1.8.байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий төрийн болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтанд уурхайн талбайд нэвтрэн орох, газар дээр нь шалгалт хийх бололцоо олгох;
39.1.9.байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх.
39.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.5, 39.1.7.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаасаа хойш 30 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.
“39.3. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн сэргээлтийн хариуцлагын даатгалд заавал даатгуулна.”
39.3.Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлээгүй тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.9-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна.
“39.4. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон даатгалын байгууллагын байгуулах нөхөн сэргээлтийн хариуцлагын даатгалын гэрээний үлгэрчилсэн загварыг Эрдэс баялгийн үндэсний зөвлөлдөх зөвлөлийн саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.“39.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлсэн бол энэ хуулийн 39.1.9-д заасан хөрөнгийг түүнд буцааж өгнө.
“39.5. Нөхөн сэргээлтийн хариуцлагын даатгалд даатгуулсан нь байгаль орчны нөхөн сэргээлтийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.”39.5.Энэ хуулийн 39.3-т заасан мөнгөн хөрөнгийг тухайн жилийн олборлолтын ажил эхэлснээс хойш 1 сарын хугацаанд шилжүүлэх бөгөөд энэхүү шилжүүлэг хийгдсэн талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэнэ.
“39.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон, дампуурсан, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлж чадаагүй бол даатгалын байгууллага мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлтийг хийлгэнэ.”
39.6.Энэ хуулийн 39.5-д заасан хугацаанд мөн хуулийн 39.1.9-д заасан мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга уурхайн тухайн жилийн олборлолтын ажлыг зогсоох эрхтэй.
“39.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн сэргээлтийн үүргээс зайлсхийсэн нь тогтоогдвол бол Эрсдлийн сангийн хөрөнгийн эх үүсвэрээр мэргэшлийн байгууллагаар нөхөн сэргээлтийг хийлгэж, уг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс нөхөн сэргээлтийн зардлыг ул маргах журмаар нөхөн төлүүлнэ.“
39.7.Тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй.
“39.8. Эрсдлийн сангийн орлогыг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газар батална.”
39.8.Энэ хуулийн 38.1.8, 39.1.9-д заасан тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
39.9.Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд түүнийг эзэмшигч нь шинэ техник, технологи нэвтрүүлснээс байгаль орчинд сөргөөр нөлөөлөх шинэ нөхцөл, байдал үүсвэл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардана.
40 дүгээр зүйл. Байгаль орчныг хамгаалах шинэчилсэн үнэлгээ, төлөвлөгөөг хянуулах
40.1.Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад хянуулахаарбатлуулахаар хүргүүлнэ.
40.2.Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж саналыг нь авахаар батлуулахаар хүргүүлнэ.
40.3.Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу хянаж санал өгнөбатална.
НАЙМДУГААР БҮЛЭГ Тусгай зөвшөөрөл дуусгавар болох
56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах
56.1.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:
56.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон;
56.1.2.тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй;
56.1.3.хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн; /Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
56.1.4.тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол;
56.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан.
56.2.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 5 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.
56.3.Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
56.4.Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ.
56.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх тухайн шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн9 46.1.3-т заасны дагуу түдгэлзүүлэхгүй.
56.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр гартал тухайн талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй.
56.7.Төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол мэргэжлийн хяналтын байгууллагад, ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус мэдэгдэж өдөр тутмын сонинд нийтэлнэ.
“56.8. Ашигт малтмалын тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлахыг хориглоно.”
“56.9. Шинээр хууль батлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар өмнө нь олгогдсон тусгай зөвшөөрлийг цуцлахыг хориглоно.”
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ Мэдээлэл, төлбөрийн хуваарилалт, нөхөн төлбөр, санхүү бүртгэлийн онцлог
59 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуваарилах
59.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг улсын болон тухайн хайгуулын талбай, ашигт малтмалын орд байршиж байгаа аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт төвлөрүүлнэ.
59.2.Тусгай зөвшөөрлийн төлбөрийн 25 хувийг тухайн сум, дүүргийн төсөвт, 25 хувийг тухайн аймаг, нийслэлийн төсөвт, 50 хувийг улсын төсөвт тус тус хуваарилна.
59.3.Тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмыг Засгийн газар Эрдэс баялгийн үндэсний зөвлөлдөх зөвлөлийн саналыг үндэслэн батална.