Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Хүннү коал” Говь-Алтайд коксжих нүүрсний төсөл эзэмшлээ

       Австралийн биржид бүртгэлтэй “Хүннү коал” компани нь коксжих нүүрсний арав гаруй төсөлтэй. Тус компани Говь-Алтай аймаг дахь “Алтай нүүрс” төслөө бүрэн эзэмших болсноо өнөөдөр зарлалаа. Энэхүү төсөл нь 202 га талбай бүхий ашиглалтын лиценз, 46 мянган га газрыг хамарсан хайгуулын зөвшөөрлийг эзэмшдэг байна. 


Үзүүлэлт              “Алтай нүүрс”     “Тавантолгой”

--------------------------------------------------------
Чийглэг                      1.6                          -
Үнслэг                      10.7                          7.8
Дэгдэмхий чанар    18                             26.5
Илчлэг                     7460                         7770
Хүхэр                        0.48                         0.39
Фосфор                    0.017                       0.06
G index буюу           70-аас багагүй       65

барьцалдах чанар

----------------------------------------------------------
 
         Уг төслийг тус компани “Rio Tinto Minerals Development” компанитай хамтран хэрэгжүүлж байсан юм. Хамтрагч тал нь төслийн 70 хувийг эзэмшдэг байсан бөгөөд 40 сая ам.долларын тохироогоор өөрийн хувийг “Хүннү”-д бүрэн шилжүүлэхээр болжээ. “Алтай нүүрс” төслийн өрөмдлөгийн гол ажлыг энэ онд гүйцэтгэхээр төлөвлөсөн байна. Өмнө нь уг хэсэгт 19.437 тууш метр өрөмдлөг хийж, дээрх үзүүлэлтүүдийг баталгаажуулсан байсан юм. “Хүннү коал” энэхүү төслөөр 250-500 сая тонн коксжих нүүрсний нөөц илрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.