Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Төслийг үр дүнтэй удирдаж, амжилттай хэрэгжүүлэхийг хүсч байна уу

       Монголын Менежментийн холбооноос “Төслийн удирдлага” сэдэвт сургалтыг саяхан зохион байгуулжээ. Сургалтад хамрагдах хүний тоо хязгаартай байсны улмаас хамрагдаж амжаагүй хүмүүсийн хүсэлтийн дагуу энэхүү сургалтаа дахин зохион байгуулах гэж байна. Сургалт  энэ сарын 28-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд болно.

      Асар хурдан өөрчлөгдөж буй бизнесийн орчинд өрсөлдөх чадвараа хадгалж үлдэхийн тулд үйлдвэрийн газрууд шинэ техник технологи нэвтрүүлж, барилгын компаниуд бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж, мэдээлэл, технологийн компаниуд шинэ программ хангамж хөгжүүлж, компаниуд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд санал болгох хэрэгцээ байнга гарч байна. Өнөөдөр төслийн удирдлагын туршлагатай, тогтсон аргачлал, систем, хүний нөөцтэй байгууллагууд зах зээлд анхдагч болоод зогсохгүй өрсөлдөөнд ялагч болон гарч ирж байгаа нь нууц биш юм.

       Ийм ч учраас компанийн стратегийн зорилгыг амжилттай биелүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх төслийн менежер нь Төслийн удирдлагын талаар өндөр мэдлэг, ур чадвартай байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол улсад бизнесийн орчин асар хурдацтай өөрчлөгдөхийн хэрээр уул уурхай, бүтээн байгуулалт, мэдээллийн технологи, санхүү зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад өндөр ур чадвартай Төслийн менежерийн хэрэгцээ асар их байгаа нь судалгаагаар харагдаж байгаа аж.

     Төслийн удирдлагын сургалтаар төслийг үр дүнтэй удирдаж, төслийн зорилгоо хэрэгжүүлж, хариуцсан төслөө амжилттай хэрэгжүүлэхэд зайлшгүй эзэмших шаардлагатай Төслийн Удирдлагын үндсэн зарчмууд, арга техникүүдийн талаар мэдлэгтэй болох юм байна.

СУРГАЛТЫН АГУУЛГА
•Төслийн төлөвлөлт
•Төслийн амьдралын мөчлөг
•Төслийн шаардлагуудыг боловсруулах нь
•Төслийн төлөвлөгөө болон Төслийн баримт бичиг
•Ажлын даалгаврын задаргааа
•Төслийн хуваарийг боловсруулах
•Төслийн хугацаа болон даалгаврыг хувааррилах нь
•Багийн удирдлага ба зөрчлийг удирдан нь төслийн явцыг хянах ба мэдээлэх
•Төслийн хаалт ба үнэлгээ
•Төслийн цогц удирдлага ба түүнийг бүрдүүлэгч элементүүд
o   Төслийн хамрах хүрээний удирдлага
o   Асуудлын удирдлага
o   Зардлын удирдлага
o   Чанарын удирдлага
o   Харилцааны удирдлага
o   Эрсдэлийн удирдлага
o   Хяналтын удирдлага
o   Хяналтын удирдлага
o   Өөрчлөлтийн удирдлага
 
ХЭН ХАМРАГДАХ ВЭ?
•    Төслийн удирдагч, хэрэгжүүлэгч менежер
•    Шинээр бизнес эхэлж буй болон шинэ санаагаа бодит биелэл болгохыг хүсч буй хувь хүн болон аж ахуй нэгжийн дээд удирдлага, хэрэгжүүлэгч менежер
•    Төлөвлөлтийн газар/хэлтсийн удирдлага
•    Компанийн дээд болон дунд шатны бусад удирдлага
•    Хүний нөөцийн болон Сургалтын менежер

ХЭН ЗААХ ВЭ?
Ц.Оюунжаргал           
Олон улсын байгууллагуудад болон банк, санхүүгийн байгууллагын дээд шатны удирдлагын багт олон жил ажиллаж байсан туршлагатай, одоо Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны (EBRD) Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ Хөтөлбөрийн Үндэсний захирлаар ажилладаг. Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, Стратегийн удирдлага, Өөрчлөлтийн болон Өсөлтийн удирдлага, Стратегийн ХНУ, Төслийн удирдлагын чиглэлээр сургалт, зөвлөгөө өгдөг.
Латви улсын Рига хотын Технологийн Дээд сургуулийг эдийн засгийн ухааны магистр, Хандоны Глобаль Их Сургуульд Удирдахуйн Ухааны магистр цол тус тус хамгаалсан. Стратегийн удирдлага болон ХНУ-ын чиглэлээр АНУ, Их Британи, Ирланд, ХБНГУ зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлсэн.
 
Хаана: Удирдлагын Коллежийн байр 202 тоот, /Хуучнаар Удирдлагын Академийн сонсогчийн 2 дугаар байр буюу Богдын музейн урд Cashmere world дэлгүүрийн яг ард байрлалтай/

Төлбөр: 80'000 төгрөг . Сургалтын төлбөрт сургалтын материал, үдийн хоол багтсан бөгөөд нэг аж ахуйн нэгж байгууллагаас 3-аас дээш хүн хамрагдсан тохиолдолд 10 хувийн хөнгөлөлтэй.

ЦАГ ХУГАЦААТАЙ УРАЛДАН МИНУТ СЕКУНТ БҮРТ ӨӨРЧЛӨГДӨН, ШИНЭЧЛЭГДЭЖ БУЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ӨРСӨЛДӨӨНТ ОРЧИНД ЭРХЭМ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТА ХӨЛ ЗЭРЭГЦЭН АЛХАХЫН ТУЛД ХУГАЦАА АЛДАЛГҮЙ СУРГАЛТАД ХАМРАГДААРАЙ!



Сургалтын талаар асууж тодруулах зүйл байвал доорх хаягаар хандаарай.


Монголын Менежментийн Холбооны Гүйцэтгэлийн Төгс Төгөлдөр Төв
Mongolian Management Association - Center for Performance Excellence
Tel/ fax: 70101170
Email: cpe_mma@yahoo.com
91020024, 96210178