Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Bucyrus” Монголд салбараа нээлээ

Дэлхийд тэргүүлэгч уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Bucyrus” компани Монгол дахь салбараа албан ёсоор нээлээ. Нээлтийн хүндэтгэлийн арга хэмжээ тавдугаар сарын 20-нд “Кемпински” зочид буудалд болсон бөгөөд Тэргүүн дэд ерөнхийлөгч доктор Диетэр Гэсснер тэргүүтэй тус компанийн удирдлагууд болон компанийн харилцагч, түнш байгууллагууд нь оролцсон юм. “Busyrus” компанийн Тэргүүн дэд ерөнхийлөгч др.Диетэр Гэсснер “Бид Монголд албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаадаа таатай байна. Монгол улс өнөөдөр дэлхийн хамгийн сонирхолтой улсуудын нэг болсон. Бид энэ улсын хөгжил цэцэглэлт болон хариуцлагатай уул уурхайн хөгжилд бага ч гэсэн өөрийн дэмжлэгийг үзүүлж байгаадаа баяртай байх болно” хэмээн нээлтийн хэлсэн юм.

“Bucyrus” компани 1880 онд байгуулагдсан, АНУ-д төвтэй дэлхийн уул уурхайн салбарын техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч компаниудын нэг юм. Албан ёсоор оффисоо нээгээгүй ч Монголд хоёр жилийн өмнө орж ирээд богино хугацаанд амжилттай ажилласнаа компанийн удирдлагууд онцолж байлаа. МАК, “Оюутолгой” гээд Монголын уул уурхайн томоохон компаниуд “Busyrus”-ын тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа аж.