Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД

100 төгрөг vs 100 доллар

Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн гол хөдөлгүүр нь institutional investor буюу хөрөнгө оруулалтын байгууллага, хөрөнгө оруулалтын сангууд юм. Их хувьчлалын үеэр цэнхэр, ягаан тасалбар тараахтай холбогдуулаад манайд хөрөнгө оруулалтын сангуудыг автоматаар байгуулж байсан түүх бий. Гэхдээ зах зээлийнхээ зарчмаар байгуулагдаагүй тэдгээр сангууд төд удалгүй хаалгаа барьсан.

Харин өнөө цагт хөрөнгө оруулалтын сан, байгууллагууд ихээхэн үгүйлэгдэж байна. Монголын Хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд байгууллагын хөрөнгө оруулагчдыг бий болгох хэрэгтэй. Тэр дундаа тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сан, хаалттай сан зэргийг байгуулж, эдгээрийг хөрөнгийн захад оролцох боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Хөрөнгийн захын хамгийн том хөрөнгө оруулагч болох даатгалын компаниуд өнөөдөр арилжааны банкинд мөнгөө байршуулахаас өөр идэвхтэй хөрөнгийн менежмент хийж чадахгүй байгаа. Хөрөнгийн менежментийг яаралтай бий болгохгүй бол хөрөнгийн зах маань гадаадын хөрөнгө оруулагчдаас хэт хамааралтай болж, тэр чинээгээр сөрөг тал нь ихсэх болно” гэсэн байна.

Үндэсний хөрөнгө оруулалтын сангуудтай байх нь хэд хэдэн чухал ач холбогдолтой. Юуны өмнө баялгийг олон нийтэд тэгш хуваарилахад ийм сангийн үүрэг чухал. Өнөөдрийн манай хөрөнгийн захыг барагцаагаар аваад үзвэл тал орчим нь гадаадын хөрөнгө оруулагчид, үлдсэн нь дотоодын хувь хүний хөрөнгө оруулалт байдаг. Нэг ёсондоо халаасандаа 100 төгрөгтэй монгол хүн, дансандаа 100 доллартай гадаадын хөрөнгө оруулагчтай нүүр тулж байна гэсэн үг. Санхүүгийн Зах зээлийн холбооны Ерөнхийлөгч Ө.Ганзоригийн хэлсэнчлэн тэнцвэргүй тулаанд монголчууд мордож байгаа юм. Мэдээж энэ байдлаар хэдэн жил явахад Монголын хөрөнгийн захыг гадаадын хөрөнгө оруулагчид атгачихсан инээвхийлэн сууж байхад гайхах зүйлгүй. Харин монголчууд хоосон мөрөөдөлтэйгээ л үлдэнэ.

Нөгөөтэйгүүр үндэсний хөрөнгө оруулалтын сангуудыг дотоодын хөрөнгийн захын хамгаалагчид гэж хэлж болно. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх нь муу зүйл биш ч орж ирсэн шигээ ганцхан зүйлээс үргээд гараад явчих эрсдэлтэй. 1998 оны Азийн хямралын үндсэн шалтгаан манайд үүрлэж болзошгүй гэсэн үг. Тодорхой судалгаа үгүй ч өнөөдөр манай хөрөнгийн зах дээр орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг ихэвчлэн богино хугацааных гэдэг. “Шарын гол”-ын 40 гаруй хувийг эзэмшиж байгаа АНУ-ын Firebird Global Мaster Fund шиг урт хугацааны хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын сан манайд одоохондоо байхгүй байгаа.

Том хөрөнгө оруулалтын сангууд эдийн засгийн хүндрэлтэй үед багагүй тус нэмэр болдог. Тухайлбал, АНУ-д болсон хямралын үеэр дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сангийн нэг Уоррен Баффетын сан дампуурах гэж байсан олон банкинд хөрөнгө оруулалт хийж аварсан гэдэг юм билээ. Ингэж хувийн хөрөнгө оруулалтын сан дампуурлын ирмэг дээр ирсэн банкуудыг аварснаар төрдөө болон татвар төлөгчдөд ирэх ачааллыг бууруулж чадсан байна. Харин манай улсын тухайд 2 ч банк хүнд байдалд ороход төрөөс өөр гар сунгах газар байхгүйгээс нэг нь үүдээ бариад байгаа.

Энэ бүхнээс гадна хөрөнгө оруулалтын сангууд зах зээлийг тодорхойлж, чирч явах том үүрэг хүлээдэг. Манай улсад хувь хүний хөрөнгө оруулалт давамгайлдгийг тийм ч үр дүнтэй сонгодог хөрөнгө оруулалт гэж хэлэх аргагүй. Нэг хувьцаа авлаа, өсөхөөр нь зараад ашиг олно гэсэн ойрын бодлоор хэд гурван төгрөгөө хувьцаанд оруулж байгаа. Энэ байдал эргээд үнэт цаасны ханшид сөргөөр нөлөөлөх эрсдэлийг бүрдүүлдэг. Харин хөрөнгө оруулалтын байгууллагуудад салбарын мэргэшсэн хүмүүс ажиллаж, судалгаа шинжилгээтэйгээр хөрөнгө оруулалт хийдэг нь зах зээл эрүүл гольдролоор явахад том хөшүүрэг болдог байна. Хувьцаа гаргагч компани хувь хүнийг “хулхидахад” амархан бол мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагыг хуурах боломжгүй. Тэр ч утгаараа сайтар хөгжсөн, чадвартай хөрөнгө оруулалтын байгууллагуудтай байхад жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, үнэт цаасны үнэ ханшийг бодитойгоор барих гээд олон талын ач холбогдолтой байдаг байна.

Энэ мэтээр үндэсний хөрөнгө оруулалтын сангуудад улсын эдийн засаг болоод хөрөнгийн захын хөгжилд гүйцэтгэдэг сайн тал олон бий. Манай улсад өнөөдөр ийм хөрөнгө оруулалтын сан алга байна. Бий болох эрхзүйн орчин нь ч бүрдээгүй. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийг боловсруулж энэ хаврын чуулганаар батлуулах талаар холбогдох газрууд нь одоо ажиллаж байгаа. Тэгвэл манайд үндэсний хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулах ямар боломж байна вэ? Олон улсад ямар сангууд байдаг юм бол?

 

Үргэлжлэлийг Mongolian Mininh Journal-ын ¹006 дугаараас уншина уу.

Сэтгэгдэл (2)

  • DR LUCIEN (185.225.235.234)
    Өдрийн мэнд Эрхэм донор минь Энэ нь Энэтхэгийн Венката нарийн мэргэжлийн эмнэлэг 29В Сент Стив Медикалын №29В эмнэлгийн зарим өвчтөнд бөөрний эрэлт хэрэгцээ их байгаа тул бөөр дахин $800,000 доллараар худалдан авч эхэлснийг бөөрний донор эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэдэгдэх зорилготой юм. Road, Bangalore INDIA, 21-ээс дээш насны хандивлагч Доктор Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: +19083082601 эсвэл 917050494622, энэ нь хүүхдийн тоглоом биш гэдгийг бид танд уриалж байна. , амийг аврах тухай бөгөөд таны шагнал бол өвчтөний аль хэдийн байршуулсан мөнгө тул бидэнд эрүүл, ноцтой донор хэрэгтэй байна. Баярлалаа Бид таны шуурхай хариуг хүлээж байна! Хүндэтгэсэн, доктор Люсьен
    2023 оны 01 сарын 30 | Хариулах
  • DR LUCIEN (185.225.235.234)
    Өдрийн мэнд Эрхэм донор минь Энэ нь Энэтхэгийн Венката нарийн мэргэжлийн эмнэлэг 29В Сент Стив Медикалын №29В эмнэлгийн зарим өвчтөнд бөөрний эрэлт хэрэгцээ их байгаа тул бөөр дахин $800,000 доллараар худалдан авч эхэлснийг бөөрний донор эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэдэгдэх зорилготой юм. Road, Bangalore INDIA, 21-ээс дээш насны хандивлагч Доктор Люсиентэй DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM цахим шуудангаар холбоо барина уу, эсвэл whatsap: +19083082601 эсвэл 917050494622, энэ нь хүүхдийн тоглоом биш гэдгийг бид танд уриалж байна. , амийг аврах тухай бөгөөд таны шагнал бол өвчтөний аль хэдийн байршуулсан мөнгө тул бидэнд эрүүл, ноцтой донор хэрэгтэй байна. Баярлалаа Бид таны шуурхай хариуг хүлээж байна! Хүндэтгэсэн, доктор Люсьен
    2023 оны 01 сарын 30 | Хариулах
  • Felix George (197.211.61.13)
    Санхүүгийн зовнилоо дуусга Бид зээлийн итгэмжлэгдсэн компани байна бид хувь хүмүүст зээл санал болгодог бага хүүтэй 2 хувийн зээл бизнесийн зээл ипотекийн зээл үл хөдлөх хөрөнгийн зээл дэлгэрэнгүй мэдээллийг авна уу Бидэнтэй холбоо бариарай felixgeorge958gmailcom
    2017 оны 11 сарын 13 | Хариулах
  • Felix George (197.211.61.13)
    Санхүүгийн зовнилоо дуусга Бид зээлийн итгэмжлэгдсэн компани байна бид хувь хүмүүст зээл санал болгодог бага хүүтэй 2 хувийн зээл бизнесийн зээл ипотекийн зээл үл хөдлөх хөрөнгийн зээл дэлгэрэнгүй мэдээллийг авна уу Бидэнтэй холбоо бариарай felixgeorge958gmailcom
    2017 оны 11 сарын 13 | Хариулах