Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Монголын төмөр зам” оны сүүлээр олон улсад IPO хийнэ


1100 км төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалтыг хариуцаж байгаа “Монголын Төмөр Зам” төрийн өмчит хувьцаат компани өнгөрсөн сард Монголын Хөрөнгийн биржид 226 мянган ширхэг хувьцаагаа бүртгүүлсэн. Тус компани төмөр замын ажилд шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн нэг хэсгийг бүрдүүлэх ёстой бөгөөд олон улсын зах зээл дээр IPO хийх замаар тодорхой хэмжээний санхүүжилт босгох төлөвлөгөөтэй юм.

ТӨХ-ноос мэдээлж байгаагаар “Монголын төмөр зам” ТӨХК энэ оны сүүлээр олон улсын бирж дээр IPO хийхээр бэлтгэж байгаа аж. IPO хийхэд нь зөвлөх банкаар АНУ-ын “Маккензи” хөрөнгө оруулалтын банк ажиллаж байгаа юм байна. Одоохондоо аль бирж дээр гэдгийг тодорхой хэлэх боломжгүй байгаа хэмээн ТӨХ-ны зөвлөх Д.Байлыхүү мэдэгдсэн.

Харин тус компанийг олон улсын зах зээл дээр IPO хийх сургаар гадаадын томоохон хөрөнгө оруулагчид сонирхож байгаагаа илэрхийлээд байна. Тухайлбал Хятадын төмөр замын монополь компани болох “Шиньхуа” төрийн өмчит компани томоохон санхүүжилт хийх сонирхолтой байгаа гэдгээ мэдэгдээд байгаа юм.

С.Болд