Монгол улсад цөмийн түлшний хаягдал байршуулах нь хэмээсэн шуугиан гадаад, дотоодын хэвлэлээр цацагдсан билээ. Энэхүү дуулиан одоо ч намжаагүй байна. Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүсийн статусыг олон улсад баталгаажуулахаар НҮБ-ын түвшинд идэвхтэй ажиллаж, тодорхой амжилтад хүрсэн туршлагатай дипломатч Жаргалсайханы Энхсайхантай MMJ сэтгүүлийн Э.Оджаргал ярилцлаа.
Цөмийн зэвсэгтэй зарим улс Монгол орны цөмийн зэвсэггүй бүсийн статусыг хүлээн зөвшөөрч, тэрхүү амжилт нь манай улсын дипломат харилцааны түүхэнд тодхон үсгээр бичигдэж байсан өдрүүдээс хойш эдүгээ нэгэн арван улиран оджээ. Тиймээс цөмийн хаягдал болоод олон улсын хууль тогтоомж, уран баяжуулах үйлдвэрлэл, технологи зэрэг цөмийн энергийн салбартай холбоотой асуудлаар Монгол Улсаас Олон улсын атомын энергийн агентлагийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Монгол Улсаас Австри улсад суугаа Элчин сайд ноён Æ.Энхсайханаас дараах тодруулгыг авлаа.
Монгол улсын газар нутагт цөмийн түлшний хаягдал шаарыг байршуулах талаар АНУ, Японы талтай ярилцсан гэх мэдээлэл өнгөрч буй сарын туршид багагүй шуугиан тарив. ОУАЭА-д ойр ажиллаж буйн хувьд Та энэ мэдээллийн талаар õàðèóëò ºãºº÷?
Цөмийн Энергийн газар болон аливаа бусад байгууллагаас энэ талаар манай ЭСЯ-нд мэдээлж байгаагүй. Энэ тухай би анх сонин хэвлэлээс уншиж мэдсэн. Манай тал Агентлагт ямар хэмжээгээр мэдээлэл өгнө, Агентлаг тэр хэмжээний албан ёсны мэдээлэлтэй байдаг. Сонин хэвлэлд гарч буй мэдээллийг албан ёсны гэж үздэггүй учраас зөвхөн анхаарал, судалгаандаа авдаг. Японы сонин хэвлэлд уг мэдээлэл анх гарч байх үед Агентлагийн удирдлага, мөн гишүүн зарим орны Элчин сайд нар надаас тэрхүү мэдээлэл хэр үндэслэлтэй болохыг лавлаж асууж байсан. Би энэ талаар Òөвтэйгээ зөвлөлдөөд, мэдээлэл үндэсгүй юм гэсэн хариу өгч байв. Мөн Агентлагийн удирдлагатай зөвлөлдөөд, ЭСЯ-аас уг мэдээлэл үндэслэлгүй гэсэн албан ёсны мэдэгдэл хийсэн. Манай талын гаргасан албан Мэдэгдлийн дараа уг асуудал Агентлагт дахин албан болон албан бусаар яригдаагүй.
Улс орнууд цөмийн түлшний хаягдлыг хадгалах талаар ямар хууль журам мөрддөг вэ? Энэ тал дээр онцлох хууль, тогтоомж байдаг уу?
Цөмийн түлшний хаягдлын тухай хуультай цөөн тооны улс орон байдаг гэдэг. Гэхдээ нэгэнт цөмийн түлшний хаягдал нь цөмийн циклийн нэг л хэсэг нь учраас олон улсын практикт, түүний дотор ОУАЭА-т цөмийн энергийн асуудлаар нэг цогц хууль тогтоомжтой байхыг чухалчилдаг. Учир нь, хэд хэдэн хууль байвал зарим заалт нь давхардах юм уу, зохицуулах зарим асуудал хийдэж тусгалаа олохгүй орхигдох, мөн хэрэгжүүлэгчдийн ажил үүрэг нь давхардах, эсвэл хариуцлага хүлээх байгууллага, этгээд нь тодорхой бус болох зэрэг тохиолдол гарч болзошгүй гэж үздэг. Тиймээс улс орнууд нэг цогц хуультай байхыг хичээдэг. ОУАЭА энэ чиглэлээр гишүүн орнууддаа төрөл бүрийн зөвлөгөө өгч тусалдаг. Тус агентлагаас гаргасан гарын авлагад Цөмийн энергийн тухай цогц хуульд тусгаж болох үлгэрчилсэн заалтууд тусгагдсан байдаг. Тухайлбал цөмийн шаар хаягдлын талаар гэхэд төрөөс баримтлах бодлого, стратеги зарчмууд, лиценз олгоход анхаарах зүйл, хаягдлын менежмент, хариуцлага, импортлох буюу экспортлоход анхаарах зүйл зэрэг асуудлаар тодорхой өгүүлсэн хуулийн үлгэрчилсэн заалттай. Манай улс ОУАЭА-ийн хүрээнд байгуулсан Ашигласан түлшний аюулгүй байдлын менежментийн болон цацраг идэвхт бодисын хаягдлын аюулгүй байдлын менежментийн тухай Êонвенцид хэрвээ нэгдэн орвол түүнд хуулиа нийцүүлж таарна. Ингэсэн тохиолдолд Агентлагаас манай улсад аль 2008 онд өгч байсан олон зөвлөмжөөс нэг нь биелнэ гэсэн үг.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹007 дугаараас уншина уу