Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын мэдээлэл

CPS International нь Австралийн CPS Securities брокерийн компанийн маркетингийн оффис юм. CPS International танд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын бирж дээрх хувьцаат компаниудын мэдээллийг  тогтмол хүргэж байна.  

 



ХОНКОНГИЙН БИРЖ

North Asia Resources Holdings Ltd - 0061 - www.northasiaresources.com   

6 сарын 28 өдрийн үнэ    0.86c               
Сарын үнийн хэлбэлзэл    0.68-0.86                
Сарын өсөлт/бууралт    26.47%               
Өдрийн дундаж (ш)    2,129,550ш               
Зах зээлийн үнэлгээ *    732.20сая               
Нийт хувьцаа тоо (ш)    851.39m      

North Asia Resources нь 6 дугаар сарын 27-ны өдөр  мэдэгдэл хийжээ. 2,338,710,400 хөрвөх давуу эрхийн хувьцаатай байснаас 252,222,624 нь хөрвөсөн бөгөөд одоо 2,086,487,776 ширхэг хөрвөх давуу эрхийн хувьцаа үлдсэн байна.


Mongolia Energy Corporation - 0276  - www.mongolia-energy.com   

6 сарын 28 өдрийн үнэ    1.15c               
Сарын үнийн хэлбэлзэл    1.54-0.93                 
Сарын өсөлт/бууралт    -27.22%               
Өдрийн дундаж (ш)    14,826,746ш               
Зах зээлийн үнэлгээ *    7.60 тэрбум               
Нийт хувьцаа тоо (ш)    6.61 тэрбум   
           
Mongolia Energy Corporation нь 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ТУЗ-ийн хурал хийхээр зарласан байна. Хурлаар 2011 оны 5 дугаар сараар 31-нээр дуусах санхүүгийн жилийн тайлангийн үр дүн болон ногдол ашиг тараах эсэх шийдвэрүүдийг гаргах юм. Удирдах зөвлөлөөс мэдэгдсэнээр, 2011 оны 6 дугаар сарын 15-нд Хөрвөх бондын гэрээнд заагдсан урьдчилсан нөхцөлүүд бүгд биелэгджээ. Гэрээ ёсоор 2,000,000,000 хонконг долларын үнийн дүнгээр  Чоу Таи Фук Номини Лтд компанид гарган өгсөн байна.

Mongolian Mining Corporation - 0975 - www.mmc.mn       

6 сарын 28 өдрийн үнэ    9.62c               
Сарын үнийн хэлбэлзэл    9.62-9.11                 
Сарын өсөлт/бууралт    4.00%               
Өдрийн дундаж (ш)    3,430,489 ш               
Зах зээлийн үнэлгээ *    35.64тэрбум               
Нийт хувьцаа тоо (ш)    3.71B               

2011 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар Kerry Holdings Ltd.-ийн Баруун Наран уурхайг 464,465,000 ам. доллараар худалдан авах гэрээ хийснээс 379,465,000 ам. долларыг бэлнээр, 85,000,000 ам. долларыг хөрвөх бонд хэлбэрээр төлөхөөр тохиролцсон байна. Мөн компанийн  Удирдах зөвлөлөөс Ухаахудаг дахь нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ /СРР/ эхний модулийг төлөвлөгөөт хугацаандаа багтан ашиглалтад оруулж байгаагаа мэдэгдсэн байна. Холбогдох байгууллагаас олгосон албан ёсны зөвшөөрлийн дагуу СРР нь үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. СРР нь 3 байгууламжаас бүрдэх бөгөөд бүтээгдэхүүнээ нэгдсэн системээр боловсруулах хүчин чадалтай. Монгол улсдаа энэ чиглэлийн анхны үйлдвэр болж байгаа юм. Мөн Хувь нийлүүлэгчдийн ээлжит хурал нь 6 дугаар сарын 21-нд болжээ. Үүний өмнөх 4 дүгээр сарын 29-нд болсон хуралдаанаас гарсан санамжуудыг үндэслэн гаргасан шийдвэрүүдийг хувьцаа эзэмшигчид нь санал хураалтаар зохих ёсоор дэмжин хүлээж авсан байна.


АВСТРАЛИЙН БИРЖ
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com   

6 сарын 28 өдрийн үнэ        0.535c
Сарын үнийн хэлбэлзэл        0.49-0.77
Сарын өсөлт/бууралт        -30.52%
Өдрийн дундаж          337,417ш
Зах зээлийн үнэлгээ         286.74сая
Нийт хувьцаа тоо        535.97сая ш   

Aspire Mining нь Монголын хойд хэсгийн хамгийн том коксжих нүүрсний орд болох Овоотолгойн орд болон Нурамт, Шанаган ордуудыг эзэмшиж байна. А.Эдвардс болон М.Рийд нарыг Удирдах зөвлөлдөө шинээр нэмж томилжээ. Нүүрс боловсруулах хүчин чадлын судалгаагаа шинэчилж, жилд 12 сая тонн коксжих нүүрс боловсруулах чадвартай гэж тогтоосон байна. Ирээдүйд 15 сая тонн болгон өсгөх төлөвлөгөөтэй бөгөөд энэ нь Аспайрыг дэлхийн хамгийн том коксжих нүүрсний уурхайнуудыг нэг болгох юм. Австралийн Sedgeman компани  нүүрс боловсруулах үйлдвэрийнх нь урьдчилсан судалгаа болон загварыг хийхээр  болсон байна.

Haranga Resources Ltd - HAR - www.haranga.com  

6 сарын 28 өдрийн үнэ        0.20c   
Сарын үнийн хэлбэлзэл        0.20-0.30    
Сарын өсөлт/бууралт        -25.93%   
Өдрийн дундаж          677.670ш   
Зах зээлийн үнэлгээ         27.67 сая    
Нийт хувьцаа тоо        138.35 сая ш   

Haranga Resources компани нь төмрийн хүдрийн чиглэлээр Монголд 12 сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн Шавдал, Хэнтий аймгийн Хөндлөн, Дундговь аймгийн Төмөртэйн худаг , Өмнөговь аймгийн Сүмбэрт тус бүр хайгуулын лицензийн дийлэнх хувийг эзэмшдэг. Одоо өрөмдлөг болон хайгуулын ажлууд хийж байна. 



Үргэлжлэлийг  MMJ сэтгүүлийн ¹007 дугаараас уншина уу.