Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Винсвэйн нүүрсний худалдаа 5.5 сая тоннд хүрчээ

2011 оны нэгдүгээр хагаст, Хятадын нүүрсний томоохон импортлогч Винсвэй компанийн нүүрсний нийлүүлэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 26.68 хувиар өсч, 5.5 сая тоннд хүрчээ. Винсвэй, Хөх хотын төмөр замын салбар компани болон өөрийн бусад 13 хувьцаа эзэмшигчдийн дэмжлэгтэйгээр  3300 ширхэг C70 ачааны галт тэрэгнүүдийг худалдан авсан байна. Энэхүү худалдааны дүнд тус компанийн төмөр замын түүхий эдийн тээвэрлэлтийн чадамж 1.2 сая тонноор дээшилнэ гэж тооцжээ.

Тус компани нь нүүрс боловсруулалтын бүтээмжээ нэмэгдүүлэхээр хоёр улсын хилийн ойролцоо орших цэгүүд болох Сэхэ боомт , Жининг /Jining/ дүүрэгт өөрийн төмөр замын өртөөг байгуулж дуусгаад буй бөгөөд Эрээн хот дахь төмөр замын ложистикийн төвийг энэ сард ашиглалтад оруулахаар зэхэж буй ажээ. Энэхүү гурван хэсэгт тус бүрд нь нүүрс боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Тухайлбал Сэхэ боомтынх жилд 10 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай гэж буй.

Винсвэй компани нь 2010 онд Монголоос 6.47 сая тонн нүүрс импортолсон бөгөөд Хятадын нүүрсний импортын 39 хувийг дангаараа гүйцэтгэжээ.

Тус компанитай Монголын “Тавантолгой” ХК, “SouthGobi Sands”, “МАК” зэрэг компаниуд урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ байгуулан ажиллаж буй юм. Эдгээр компаниудаас тохиролцооны дагуу, жилд 10 сая тонн нүүрс импортолно гэж тус компани төлөвлөж буй ажээ.