Ордын нөөцийн үнэлгээг хараат бус шинжилгээний байгууллагын мэргэжилтнүүдээр хянуулж, батлуулах нь чухал байдаг. Энэхүү үйлчилгээг хүргэдэг нүүрсний чиглэлийн компаниуд дундаа дэлхийд тэргүүлэгч ALS Group-ын мэргэжилтнүүд Монголд нүүрсний чанарын талаар гүнзгий ойлголт олгох сургалт зохион байгуулах гэж байна.
Үүнд хайгуул, олборлолтоос эцсийн боловсруулалт хүртэлх нүүрсний чанартай холбоотой өргөн сэдвүүдийг хамруулна. Тухайлбал нүүрсний зэрэг, ангилал, нүүрсний үнэлгээ, боловсруулалт, лабораторийн тооцоолол, ДЦС-д хэрэглэдэг эрчим хүчний нүүрс, гангийн үйлдвэрлэлд ашиглагддаг коксжих нүүрс гэх мэт олон сэдвүүдийн хүрээнд сургалт өрнөнө.
Уг богино хугацааны эрчимжүүлсэн сургалт нь ирэх сарын 16-18-нд гурван өдрийн турш болно. Сургалтад илтгэл тавихаар коксжих нүүрсний шинжилгээгээр 25 жилийн туршлагатай ALS Coal-ын Канад дахь дэд Ерөнхийлөгч Adrian Reifenstein, мөн нүүрсний чанарын менежмент, үйлчилгээний чиглэлд 30 жилийн туршлагатай тус компанийн Гүйцэтгэх захирал Wes Membrey, Бизнес хөгжлийн менежер Kerie Miller нар мэдлэг чадвараасаа хуваалцах юм байна.
Сонирхсон хүмүүс илүү дэлгэрэнгүйг otgonbat.dashdarjaa@alsglobal.com хаягаар холбогдон лавлах боломжтой.