Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэнэ



Монгол улсад уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж  буйтай холбогдуулан цахилгаан  эрчим хүчний хангамжийн системийг шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага төр засаг болоод хувийн хэвшлийнхэнд тулгарч байгаа.
Энэ зорилтын хүрээнд төр засгаас  эрчим хүчний системийг бүс нутгаар нь төлөвлөж хөгжүүлэхээр ажиллаж буйн нэг нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК.  Үүнийг зүүн бүс нутгийн эрчимийн хөгжлийн хурдыг тасралтгүй найдвартай хангах үндсэн эх үүсвэр гэж  ЭБЭХЯ үзэж байна.  Тус станц ашиглалтад орсноос хойш 40 гаруй жил ажиллаж байгаа ч 2014 оноос зүүн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэх учир  хүчин чадлаасаа давж ажиллахад хүрч болзошгүй гэж  мэргэжилтнүүд сануулдаг.
Цахилгаан станцын хүчин чадлыг 100 Мвт-аар өргөтгөх шаардлагатайг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн удирдлага ЭБЭХЯ-ны сайд Д.Зоригтод танилцуулжээ. Дорнод, Сүхбаатар аймгийн төв болон нийт 22 сумын үйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа тус станцын хүчин чадал одоогоор 36 Мвт байна.
    
Г.Идэр