БНЭУ-ын Төлөвлөгөөний комиссын Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Судха Пиллай Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
БНЭУ-ын 12 дугаар “Таван” жилийн хөгжлийн төлөвлөлт хийгдэж байгаа энэ цаг үед тус улсад тулгарч байгаа олон саад бэрхшээлийг хэрхэн даван туулж байгаатай танилцаж, туршлага судлахыг тэрээр ҮХШХ-ны удирдлагаас хүссэн юм.
Хатагтай Судха Пиллай нь 18 насандаа Пунжабын их сургуулийг хүндэт бакалаврын зэрэгтэй дүүргэж, сэтгэл зүйн урлагийн мастераар дахин зэрэг авчээ. Мөн АНУ-ын Харвардын их сургуулийн Кеннедийн нэрэмжит сургуульд төрийн захиргааны удирдлагаар магистр хамгаалсан аж ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун уулзалтын төгсгөлд “Өнө эртний түүхэн харилцаатай Монгол, Энэтхэг хоёр орны хамтын ажиллагаа улам гүнзгийрч иж бүрэн түншлэл тогтоох туйлын зорилгыг хэрэгжүүлэхэд эрхэмсэг хатагтайн айлчлал чухал алхам боллоо” гэсэн юм.
Г.Идэр