ОХУ 2030 он гэхэд нүүрс олборлолтын хэмжээгээ 32 хувиар нэмэгдүүлж, жилийн бүтээмжээ 420 сая тоннд хүргэх төлөвтэй байгааг тус улсын Шинжлэх ухааны академийн Эрчим хүчний судалгааны хүрээлэн тооцоолон гаргажээ. Тус улс өнгөрсөн онд 317 сая тонн нүүрс олборлож, 115.7 сая тонныг нь экспортолжээ.
Тус улсын коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсний экспорт нэмэгдэхийн хэрээр зүүн эргийн Владивосток, Ванино, Восточный гэх зэрэг бусад боомтуудын ачаалал нэмэгдэх нь тодорхой болоод байна. Хятад, Энэтхэгийн Оросоос импортлох нүүрсний хэмжээ урт хугацаанд тогтвортойгоор өсөх төлөвтэй байна.
Б.Төгс