Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Дорнодод газрын тосны үйлдвэр байгуулна

Засгийн газрын хуралдаанаар Дорнод аймгийн Чойбалсан хотод газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Энэ дагуу “Дорнод газрын тос” компани байгуулж, тус компанийн хувийг эзэмших хувийн хэвшлийг сонгон шалгаруулах, мөн компанийн дүрмийг батлах үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгажээ. Одоогоор газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар цөөнгүй санал ирээд буй ч тэр дундаас Дарханд 2 сая тонн, Рашаант өртөөнд 300 мянган тонн, Дорнодод 120 мянган тонн, Дорноговийн Зүүнбаянд 330 мянга, 50 мянган тоннын хүчин чадал бүхий газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах саналууд нь олон улсын стандартад нийцэж буй ажээ. Эдгээр үйлдвэрийн бүтээн байгуулалтын зардал нь 28-600 сая ам.доллар бөгөөд ашиглалтад оруулах хугацаа нь 1,5-4 жил байгаа юм.