Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Шивээ Овоо” Нүүрс хатаах үйлдвэрээ ашиглалтад оруулна

“Шивээ Овоо” ХК Монголд анх удаа ил уурхайдаа нүүрсний чийглэгийг бууруулах, конвейерийн тээвэр нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн үр шимийг наймдугаар сарын дундуур үзэх болно гэх хэмээн холбогдох албаны хүмүүс  мэдээллээ.  Нүүрс хатаах үйлдвэр  ашиглалтад орсноор сүүлийн үед санхүүгийн хүндрэлд ороод байгаа тус компанид олон давуу талыг бүрдүүлэх нь эргэлзээгүй юм.  
Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, тус уурхай дээр технологийн хоёр том шинэчлэл хийгдээд дуусч байна. Нэг нь, нүүрс боловсруулалтын технологи. Шивээ Овоо компанийн нүүрс борлуулалт тааруу байдаг нь илчлэгтэй холбоотой. Тиймээс энд нүүрсний чийглэг бууруулах үйлдвэр бариад дуусах шатандаа оржээ. Хоёр дахь нь, уурхайн тээврийн технологи. Говийн бүс нутагт конвейерийн систем ихээхэн тохирно хэмээн мэргэжилтнүүд үздэг.   
Уурхайн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгслийг  нийлүүлэхийн зэрэгцээ угсралт болон засвар үйлчилгээг цогцоор  хийдэг “Таванталст”  компани  “Шивээ Овоо”-гоос зарласан  технологи шинэчлэх  төслийн тендерт шалгарсан юм.
Нүүрс хатаах үйлдвэр нь эргэлтэт хатаах төхөөрөмжинд халуун хийг ашиглах замаар явагдах бөгөөд халуун хийг өөрийн хатаасан нүүрсийг конвейероор дамжуулан зууханд шатааж гаргаж авдаг аж. Хатаалтын технологи нь нүүрсний тоосонцор, хий тэсэрч дэлбэрэхээс сэргийлэн аюулгүйн ажиллагааг бүрэн хангасан технологи юм байна.     
Шивээ Овоогийн хүрэн нүүрсний орд нь  Улаанбаатар хотоос зүүн урагш 260 км-т Говьcүмбэр аймгийн Шивээ Говь сумын нутагт  оршдог. Ордыг 1957-1958 онд илрүүлж, 1986-1988 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон. Тус орд нь Өөхөн цагаан, Шинэ усны хэсэг,  Ногоон нуур гэсэн хь үндсэн 3 хэсгээс бүрддэг  байна.



Г.Идэр