Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Дэд бүтцийн хөгжил зэрлэг ан амьтдыг мөхөлд хүргэж болзошгүй

 Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар есдүгээр сарын 23-нд “Зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнд дэд бүтцийн хөгжлөөс үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүнийг арилгах арга зам” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулахаар болжээ. Зөвлөгөөний гол зорилго нь уул уурхайн эрчимтэй хөгжилтэй уялдан төлөвлөгдөж буй төмөр зам, автозамын сүлжээ тухайн бүс нутаг дахь  хулан, хар сүүлт, цагаан зээр зэрэг зэрлэг амьтадад  саад бэрхшээл учруулж байгаа болон түүнээс хэрхэн ангижрах талаар санал зөвлөмж гаргаж, шийдвэр гаргагч нарт танилцуулахад чиглэх юм байна.

 “Уул уурхайтай холбогдон гарах дэд бүтцийн хөгжилд баримтлах байгаль орчны бодлого”, “Стратегийн ач холбогдолтой эрдэс баялгийн орд газар”, “Монгол дахь нүүдэллэдэг туруутанд учирч буй дарамт, амьдрах орчинд хангалттай орон зай үлдэх үү” зэрэг олон сонирхолтой илтгэл зөвлөгөөний үеэр тавигдах бөгөөд төр засаг, уул уурхайн томоохон компани, олон нийтийн байгууллагуудын төлөөлөл оролцох ажээ.


Г.Идэр