Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Япон, Итали, Германы бизнес форум болно

Гадаадын хөрөнгө оруулалтын газраас энэ намар томоохон бизнес уулзалтыг гурван газар зохион байгуулахаар болжээ. 

Аравдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо “Монгол-Германы бизнес уулзалт” болох бөгөөд хоёр улсын уул уурхай, банк санхүү, дэд бүтцийн салбарынхан оролцох юм байна. Мөн аравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд Итали улсын Милан хотноо“Монгол-Италийн бизнес форум”-ыг зохион байгуулах аж. Бизнес форумд хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр болон боловсруулах үйлдвэр, гангийн үйлдвэр зэрэг  уул уурхайн салбар, зам, тээвэр, барилга зэрэг дэд бүтцийн салбарын бизнес эрхлэгчид оролцох боломжтой юм байна. Арваннэгдүгээр сарын дунд үеэр Японы Токио хотноо “Монгол-Японы бизнес форум” болох бөгөөд эрдэс баялаг, ашигт малтмал, дэд бүтэц, эрчим хүч, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг форумд оролцохыг урьж байгаа аж.
 
Энэхүү бизнес уулзалтуудын зорилго нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дээр дурдсан салбар чиглэлээр өргөжүүлэх, Монгол улсын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг Герман, Италийн бизнесийн төлөөлөгчдөд таниулан сурталчлах, бизнесийн шууд
харилцаа холбоо тогтооход чиглэгдэж байгаа юм.