Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Лондоны металын биржийг худалдана

Өдгөө 134 жилийн түүхтэй Лондоны металын биржийг худалдах гэж байгаа тухай мэдээлжээ. Худалдан авах талаар нэлээд хэдэн санал ирснийг судалж байгаа аж. Лондоны металын бирж нь брокерын компаниуд эзэмшдэг, дэлхийн цөөн хэдэн биржийн нэг юм. Тус биржийг Тив хоорондын барааны бирж /ICE/, Сингапурын бирж, дэлхийн фьючерсийн арилжааны гол бирж болох Чикагогийн барааны бирж /CME Group/ зэрэг дэлхийн томоохон биржүүдийн дийлэнхийг хянадаг санхүүгийн группууд худалдаж авахаар сонирхож байгаа гэнэ. Лондоны металын бирж 250 сая ам.доллараар үнэлэгджээ. Уг биржид аж үйлдвэрийн гол металуудыг нийлүүлдэг арилжааны 80 хувь нь явагддаг ба 2010 оны байдлаар  11,6 триллион  ам.долларын хөрөнгийн эргэлттэй байсан байна.  
Э.Оджаргал