Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Петро Чайна” 50 сая тонны нөөц нэмж батлуулна

Монгол улс 200 гаруй сая тонн газрын тосны геологийн баталгаат нөөцтэй. Үүний 180 орчим сая тонныг нь Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компани Тамсагийн сав газрын Тосон-Уул XIX талбайгаас илрүүлсэн бол үлдсэнийг нь Зүүнбаянгийн сав газраас “Доншен газрын тос Монгол” компани илрүүлж, Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад байгаа юм. Нийт 200 гаруй сая тонны нөөцөөс 20 орчим сая тонныг нь олборлон ашиглах боломжтой нөөц гэдэг.

Тэгвэл энэ нөөцийн хэмжээ удахгүй нэмэгдэх төлөвтэй байна. “Петро Чайна Дачин Тамсаг” компани Тамсаг XXI талбайгаас газрын тосны нөөц илрүүлсэн хэмээн эх сурвалж мэдээлж байна. Энэ нь ойролцоогоор 50 гаруй сая тонны геологийн баталгаат нөөц бөгөөд удахгүй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулахаар бэлтгэж байгаа аж. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд батлагдвал дээрх нөөцийг Монгол улсын Эрдсийн санд бүртгэж авсанаар албан ёсны нөөц болох юм.

С.Болд-Эрдэнэ