Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эсрэг олон улс нэгдлээ

Аравдугаар сарын 4-нд Токио хотноо хуурамч бараатай тэмцэх олон талт худалдааны гэрээнд дэлхийн улс орнууд нэгдэн гарын үсэг зурсан байна. Токиод болсон энэ ажиллагаанд Япон, Австрали, Канад, Марокко, Шинэ Зеланд, Сингапур, БНСУ болон АНУ зэрэг найман улс оролцжээ. Ойрын үед тус гэрээнд нэгдэн гарын үсэг зурахаа Европын Холбоо, Мексик, Швед улсууд илэрхийлээд байгаа аж.  Японы Гадаад хэргийн сайд Коитиро Гэмба ”Дэлхийн бүх үйлдвэрлэгчдийн сэтгэлийг зовоож байгаа нэг асуудал бол хуурамч бараа их хэмжээгээр тарж байгаа явдал. Энэ асуудал ахуйн цахилгаан бараа, хувцас, спортын бараа зэрэг хүмүүсийн өргөн хэрэглээний бараа, программ хангамж зэргийг хамарч байгаа юм. Хууль бусаар хөгжим, кинонуудыг хуулбарлаж, тарааж байгаа нь одоо болтол шуугиан тарьсаар байна. Хуурамч бараатай тэмцэх асуудал үнэхээр цаг үеийн асуудал болсон. Ийм учраас гарын үсэг зурсан хэлэлцээр чухал баримт бичиг юм.

Аливаа барааг лицензтэй технологиор үйлдвэрлэнэ гэдэг зохих хэмжээний чанарын түвшинд байна гэсэн үг. Хуурамч барааг зах зээлээс шахна гэдэг хэрэглэгчдийн ашиг сонирхлыг хамгаалж байгаа хэрэг” хэмээн мэдэгджээ. Япон улсын санаачлагатайгаар 2005 онд энэхүү баримт бичгийг хэлэлцэж эхэлсэн юм.