Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй “Олборлох үйлдвэрлэлийг хүний хөгжилд чиглүүлэн удирдах нь” сэдэвт олон улсын бага хурал Гадаад хэргийн яаманд энэ сарын 20-нд болох аж. Уг хурлыг Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк нээж үг хэлэх бөгөөд Ерөнхий сайд С.Батболд мөн оролцох ажээ.