Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци /МУУҮА/ энэ сарын 26-нд ээлжит “Ассоциаци өдөр”-ийг өөрийн хурлын танхимд зохион байгуулахаар болжээ. “Ассоциаци өдөр”-ийн үеэр МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа уул уурхайн салбарт өрнөж буй сүүлийн үеийн үйл явдлуудын талаар гишүүддээ товч мэдээлэл хийх аж. Мөн “RSC Mongolia”, “Монголын үндэсний олборлогч”, “Си Жи Би И Эм”, “Си Ай Эс Монгол” компаниуд байгууллагынхаа танилцуулгыг хийж, гишүүдийн асуултад хариулах юм байна.
Г. Идэр