Манай улс шатахууны хомсдолд орж, литр шатахууныг 5000 төгрөгөөр худалдан авч байсан үе саяхан. Шатахууны хангамж нь ганцхан ОХУ-аас хамааралтай манай улс энэ төрлийн бизнес эрхлэгчдийг нэг дор цуглуулан бэрхшээлээс хэрхэн гарах гарцын талаар ярилцах томоохон хурлыг Газрын тосны газар Эрдэс баялаг, уул уурхайн биржтэй хамтран зохион байгуулахаар болжээ. Хуралд газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын компаниуд болон төрийн байгууллагууд оролцох юм. Монголын газрын тосны хайгуул, олборлолт, нефть боловсруулах үйлдвэр, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг Монголын газрын тосны хайгуул, олборлолт, боловсруулалт, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслүүдэд татан оролцуулах, сурталчлах зэрэг олон зорилгыг нэг дор гүйцэлдүүлэх эрхэм зорилготой хэмээн зохион байгуулагчид онцолж байна.
Г.Идэр