Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Өрөмдлөгийн холбооны 15 жилийн ойн арга хэмжээнүүд үргэлжилж байна

Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо үүсч байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээнүүд үргэлжилсээр байгаа аж.  Тус холбоо ойгоо угтан Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газартай хамтран өнгөрсөн есдүгээр сард Говьсүмбэр аймгийн Шивээ Овоогийн нүүрсний хайгуулын талбайд геологи-хайгуулын баганат өрөмдлөгийн сонгон шалгаруулах уралдааныг зохион байгуулсан. Тэгвэл   аравнэгдүгээр сарын 12-нд “Оюунлаг ирээдүй” оюутны эрдэм шинжилгээний 9 дүгээр бага хурал, арванхоёрдугаар сарын 12-16-нд “Монгол орны Өрөмдлөгийн албаны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт онол-практикийн 13 дугаар бага хурал,  Өрөмдлөгийн холбооны гишүүн байгууллагууд, гишүүд дэмжигчдийн уулзалтуудыг  тус тус зохион байгуулах болсон тухай  Өрөмдлөгийн холбооны Ажлын алба мэдээллээ.

      Монголын Өрөмдлөгийн  холбоо 1996 онд “Өрөмдлөгийн технологи  үндэсний төв” нэртэйгээр байгуулагджээ. “Мэргэжил нэгтнүүдээ хооронд нь холбож, өрөмдлөгийн шинжлэх ухааны онолын чиглэлийн суурь судалгааны ажлууд хийж гүйцэтгэх нь манай  холбооны гол зорилго” хэмээн Өрөмдлөгийн холбооны тэргүүн  М.Наранбат онцолсон юм.
                                                                                                                    Г.Идэр

 

  • UDR (122.201.18.174)
    Urumdlugiin holbo ym hiigeeche negel yarisan hymyys baih ym
    2012 оны 10 сарын 22 | Хариулах
  • UDR (122.201.18.149)
    Urn hymyys baih ymumdll yarisaugiin holbo ym hiigeeche nege
    2012 оны 10 сарын 22 | Хариулах