ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас зэсийн бүтээгдэхүүний экспортын татварыг адилтгах болсон талаар аравдугаар сарын 21-нд мэдэгдлээ. Өмнө нь тус улсын зэс хавтангийн гаалийн татвар 10 хувь байсан. Харин зэс утсыг экспортын гаалийн татваргүй гаргадаг байв.
Гаалийн татварыг зохицуулах дэд хороон дээр уг санал нэлээд гацаж, санал зөрөлдсөний эцэст батлагдан аравдугаар сарын 27-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ. Зэс хавтангийн экспортын татварыг 10 хувьд хатуу барьдаг байсан бол одоо Лондонгийн металын биржийн үнэд мониторинг хийж дундаж үнэд түшиглэн татвар авах уян хатан бодлого хэрэгжих юм. Харин экспортын татвар тогтоодоггүй байсан зэс утасны хувьд зэс хавтантай ижил татвар авах болж байна. Үүнийг гадаад зах зээлд зэс утасны хэрэглээ зэс хавтангаас дутуугүй байгаатай холбон тайлбарлажээ. Шинэчилсэн татварын бодлогын дагуу зэсийн үнэ 6.000 доллараас доош байгаа тохиолдолд экспортын татвар ногдуулахгүй. Харин 6.000-8.000 доллар байгаа үед 10 хувь, 8.000 доллараас дээш гарсан үед 10 хувь дээр нэмэх нь илүү гарсан дүнгийн 30 хувийг авна. Жишээлбэл зэсийн үнэ 9.000 байгаа үед тонн зэсийн экспортын татвар 800+333 доллар болох юм.
О.Хосцэцэг