Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Орос ДХБ-д элсэх тухай асуудал энэ долоо хоногт тодорхой болно

Москва-Тбилис тохиролцоонд хүрснээр Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад  элсэх сүүлчийн саад үгүй болж байна. Зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн Швейцарь улсын саналыг Гүрж улс өнгөрсөн сарын 27-нд хүлээн зөвшөөрч, тус шийдвэрийг  ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев “Их хорь”-ийн уулзалтын үеэр батлан мэдэгджээ. Хоёр улсын тохиролцоонд хүрэх сүүлийн уулзалт лхагва гаригт Женев хотноо эхэлнэ. Үүний дараагаар Орос улсыг ДХБ-д элсүүлэх ажлын хэсэг хуралдана. Хэрэв зөвшилцөлд хүрч чадах юм бол ирэх сарын 15-17-нд болох ДХБ-ын 153 гишүүн орнуудын Сайд нарын чуулганаар ОХУ-ыг тус байгууллагад гишүүнээр элсүүлэх тухай асуудал эцэслэн шийдэгдэх юм.


Э.Од