Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Төрийн өмчийн хороо, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Хөгжилд хүргэх түншлэл” сэдэвт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндэсний форумыг арванхоёрдугаар сарын 03-нд Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.
Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор явагдах уг хурлын зорилго нь бизнесийн орчныг сайжруулах болон хувийн хэвшлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, түүнийг шийдвэрлэх арга замыг төр, хувийн хэвшлийн төлөөлөл хэлэлцэн шийдвэрлэж, оролцогч талуудын байр суурийг нэгтгэн ойртуулахад чиглэх юм байна.
Г.Идэр