Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани Өмнөговьд хэрэгжүүлж буй “Өмнөговь” нүүрсний хайгуулын төслийнхөө ЖОРК нөөцийг зарлажээ. Уг төсөл нь Хятадын Сэхээ боомтоос хойш 60 км-ийн алсад оршдог бөгөөд таван хайгуулын лицензийг хамардаг байна.
Тус компани төслийн хайгуулын дүнд 63.1 сая тонн коксжих нүүрсний нөөц илрүүлжээ.
Иймд Guildford EL13780X болон EL5262X лицензийн хэсэгт олборлолт хийх баримт бичгийг оны эцсээр Ашигт малтмалын газарт хүргүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Тус компани уг нүүрсний ил уурхайг ашиглалтад оруулбал жилдээ 1-2 сая тонн нүүрс олборлох юм байна.
Guilford-ын хувьд Монголын Дундговь аймагт “Дунд говь” хайгуулын төслийг бас хэрэгжүүлж байгаа юм. Уг хоёр хайгуулын төслөөр нийтдээ 1.3 тэрбум тонн нүүрсний нөөц илрэх боломжтой гэж тус компани үзэж буй ажээ.
Б.Төгс