Он гармагц Оросын төмөр замын тээврийн тариф 10 хувиар нэмэгдэх тухай тус улсын нүүрс экспортлогчид мэдэгдээд байна. Одоогоор төрийн өмчийн компани “Оросын төмөр зам” дотоодын төмөр замын сүлжээ улам илүү ачаалалтай болсоор байгаа тухай мэдэгдэж байгаа юм. Энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар тус улсын дотоодын төмөр замын сүлжээгээр нийтдээ 269.5 сая тонн нүүрс тээвэрлэжээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Хэрэв Орос улсын төмөр замын тариф ийм хэмжээгээр нэмэгдвэл компаниуд экспортын үнээ нэмэгдүүлэхээс өөр сонголтгүй болох ажээ. Харин Оросын Холбооны тарифын үйлчилгээний газар ирэх онд төмөр замын тээврийн тарифыг 6-7 хувиар нэмэгдүүлж магадгүй гэж өнгөрсөн лхагва гаригт мэдээлжээ. Оросын төмөр замын тээврийн тариф нэмэгдвэл тус улсын экспортын нүүрсний олон улсад өрсөлдөх чадвар буурна. Харин Монголын хувьд эрдэс баялгийн бүтээгдэхүүнээ Оросын нутгаар дайруулан олон улсын зах зээлд хүргэхэд төмөр замын тарифын өсөлт нэмэлт хүндрэл учруулах нь тодорхой юм.
Б.Төгс