Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Аспайр Майнинг маркетинг, ложистикт Noble-тэй хамтарна

Хөвсгөл аймагт хэрэгжүүлж буй 330 сая тонн нөөц бүхий “Овоот” коксжих нүүрсний төсөл хэрэгжүүлж буй “Аспайр Майнинг” (ASX: AKM) компани ирэх жилийн сүүлээр нүүрсээ тээвэрлэхээр төлөвлөж байна. Тус компани эхний ээлжинд “Овоот” уурхайгаас жилд 5 сая тонн нүүрс олборлох ажээ. “Аспайр” нүүрс борлуулах ажлын бэлтгэл болгож, дэлхийн худалдааны томоохон байгууллага “Noble групп”-тэй маркетинг, ложистикийн чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Аспайр-ын 8.3 хувийг эзэмшдэг Noble нь хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд олборлох 5 сая тонн нүүрсний 50 хувийг зах зээлтэй холбох үүрэг хүлээхийн зэрэгцээ 33 хүртэлх хувийг худалдаж авах эрхтэй юм.