Гашуунсухайт боомтын дамжин нэвтрүүлэх хүчин чадлыг өргөжүүлэх төслийн бүтээн байгуулалт, менежментийн асуудлыг “Энержи Ресурс”-ын охин компани “Говийн зам” гүйцэтгэжээ. Төслийн хэрэгжилт өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын 12-нд ажлыг бүрэн дуусгахаар хоёр талууд гэрээлжээ. Төслийн хүрээнд Гашуунсухайт боомтоор ачаа бараа нэвтрүүлэхэд ашиглаж байсан дөрвөн зам дээр нэмж найман зам тавьжээ. Үүний үр дүнд Гашуунсухайт боомтоор өмнөх хэмжээнээс нь гурав дахин их буюу өдөрт 1200 хүнд даацын машин нэвтрэх боломжтой болж буй ажээ. Энэхүү боомтын дамжин нэвтрүүлэх хүчин чадлыг өргөтгөх төсөл нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, компанийн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн зардлыг бууруулах, байгаль орчинд учруулж буй нөлөөллийг багасгах зэрэг олон талын ач холбогдолтойг “MMC” компани мэдээлжээ.
Б.Төгс