Цөмийн зэвсэг хөгжүүлэх хөтөлбөрийг нь зогсоох зорилгоор Иран улсад Евро бүсийн орнууд эдийн засгийн хориг тавихаар болжээ. Энэ сарын 24-ний өдрөөс эхлэн тус улсаас газрын тос импортлохыг зогсоох шийдвэрийг Европын Холбооны 27 орны Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалтаар гаргалаа. Өөрөөр хэлбэл Евро бүсийн орнууд Ираны нефтийн компаниудтай шинээр гэрээ байгуулахыг хориглосон байна. Өмнө нь хийгдсэн гэрээ хэлэлцээрүүдийг ирэх долдугаар сарын нэгнээс өмнө хүчингүй болгох ажээ. Иран улсын нефтийн экспортын 20 хувийг Европын холбоонд нийлүүлдэг байна. 2012 оны байдлаар 73 тэрбум ам.долларын газрын тосны нийлүүлэлт хийжээ. Газрын тосноос гадна Ираны компаниудтай үнэт металын худалдаа хийхийг мөн хориглосон байна.
Э.Од