Украйн, Япон улсын мэргэжилтнүүд атомын цахилгаан станцын /АЦС/ ослын үр дагаврыг даван туулахад хамтран ажиллахаар тохиролцжээ. Хамтран ажиллах тохиролцоонд хүрэх эхний уулзалт Киев хотноо энэ сарын 26-нд болно. Хэрэв хоёр тал тохиролцоонд хүрвэл Японы Засгийн газар Чернобылийн АЦС-д гарсан ослын шалтгаан болоод ослын дараах үр дагаврын тухай илүү тодорхой нарийн мэдээллүүдийг авах боломжтой болох юм. Японы талын мэдэгдэж буйгаар тус улс нь юуны өмнө цацраг идэвхит бодис агаар, ус, ургамал зэрэг байгаль орчин хийгээд хүний эрүүл мэндэд ямар хор уршиг учруулж байгааг судлах хүсэлтэй байгаа аж. Энэхүү мэдээллээ Фүкүшима-1 АЦС-ын осол болсон газар нутгийг сэргээн засварлах, байгаль орчинг цэвэршүүлэх ажилд ашиглахаар төлөвлөжээ.
Э.Од