Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Нүүрсийг шингэрүүлэх нь ашигтай

Манай оронд нүүрсийг зөвхөн шатаах уламжлалт технологийг хэрэглэж байгаа нь бүтээмж багатай, байгальд халтай, орчны бохирдолт ихээр үүсгэдэг гээд сул тал ихтэйг салбарын судлаачид шүүмжилж байна. Өнгөрсөн долоо хоногт болсон “Нүүрс үү, салхи уу” сэдэвт хэлэлцүүлэгт МУИС-ийн ХХИС-ийн багш, доктор Б.Батцэнгэл  “Энерги эрчим хүчний эх үүсвэр: нүүрс боловсруулах процесс” сэдэвт сонирхолтой  илтгэл тавьсан юм.


Дэлхийд хүн амын тоогоороо тэргүүлэгч Хятад, Энэтхэг улсын иргэд өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн адил тээврийн хэрэгсэл хэрэглээд эхэлбэл газрын тосны хэрэгцээ огцом өснө. Магадгүй газрын тосны хомсдол нүүрлэх эрсдэлтэй гэдгийг судлаачид сануулж байгаа юм. Тиймээс нөөц ихтэй баялаг болох нүүрсийг шингэрүүлэн түлш гаргаж авах технологийг эрчимтэй ашиглаж эхлэхийг дэлхий нийтээр уриалаад байгаа аж. Манайх шиг нүүрсний арвин нөөцтэй, хялбар олборлолттой оронд нүүрс шингэрүүлэх технологийг нэвтрүүлэх боломж өндөр юм. Мөн нүүрснээс шингэн түлш гаргаж  авах технологи нь батлагдсан, патентлагдсан учир шууд хэрэглэх боломжтой гэдгээрээ давуу талтай гэнэ. Нүүрсийг шингэрүүлснээр газрын тосны хямрал ба нөөцөөс үл хамааралтай болох бөгөөд нүүрсний ордуудыг түшиглэн шатахууны үйлдвэр барих боломжтой юм байна.
О.Хосцэцэг