Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Европын холбоо Хятадаас тусламж хүсэв

Европын  холбоо болон Хятадын удирдагчид Европын өрийн хямралыг хэрхэн шийдвэрлэх  асуудлаар  чууллаа.  Бээжин хотноо болсон  чуулганд Хятадын Ерөнхий сайд Вэн Зябао, Европын холбооны Ерөнхийлөгч Херман Ван  Ромпей, Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл  Барросо нар  Хятад улс л өрийн хямралыг даван туулахад   томоохон нөлөө үзүүлнэ гэсэн  нэгдмэл байр сууринд хүрчээ. “Хятад бол дэлхийн  худалдааны томоохон бүс учраас Европын холбоонд үлэмж туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна”  хэмээн Европын холбооны удирдлага мэдэгдсэн байна.

Эдийн засгийн  хямралд хамгийн их нэрвэгдсэн Грек улсад Европын холбооноос  нийт 110 тэрбум евро төсөвлөж магадгүй тухайгаа мэдэгдэж байсан. Өмнө нь буюу 2010 онд Европын холбоо тус улсын өрийн асуудлыг шийдэхийн тулд 100 тэрбум еврогийн өрийн талыг нь хүчингүй болгож байсан юм.  Гэхдээ энэ хямрал ганц Грек гэлтгүй Европын нэлээд олон орныг хамарсан тул санхүүгийн хувьд харьцангуй тогтвортой Хятадаас тусламж эрэх нь  зүй ёсны асуудал гэж дэлхийн томоохон агентлагууд мэдээлжээ. 

Г.Идэр