Улс орны Засгийн газрын зээлжих зэрэглэлийг тогтоодог гурван байгууллагын нэг “Мoody” өчигдөр Европын зургаан улс орны Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулжээ. Үүнтэй зэрэгцэн Европ төдийгүй АНУ-ын гол гол хувьцааны индексийн үзүүлэлт буурч эхэлжээ. Зээлжих зэрэглэлийг нь бууруулсан орны тоонд Испани, Итали, Португаль, Словак, Словени, Мальта зэрэг улс багтаж байна.
Улс |
Зээлжих зэрэглэл /өмнөх/ |
Зээлжих зэрэглэл /одоо/ |
Испани |
А3 |
А1 |
Итали |
А3 |
А2 |
Португаль |
Ba3 |
Ba2 |
Словак |
А2 |
А1 |
Словени |
А2 |
А1 |
Мальта |
А3 |
А2 |
Түүнчлэн Moody Австри, Англи, Франц улсуудын зэрэглэл ААА хэвээрээ байгаа ч сөрөг хандлагатай байгааг сануулжээ.
Өнгөрсөн сарын 14-нд улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Standard&Poors” Европын холбооны есөн орны Засгийн газрын зээлжих зэрэглэлийг бууруулсан билээ. Эдгээр улсын тоонд Франц, Австри, Мальта, Словак, Словени, Итали, Испани, Кипр, Португаль зэрэг орон багтсан юм.
Европын улс орнуудын санхүүгийн байр суурь ганхахын хэрээр хөрөнгийн болон түүхий эдийн зах зээлд тогтворгүй байдал үүсэх магадлал өндөр байна.
Өчигдрийн байдлаар Европ, АНУ-ын гол гол хувьцааны индекс, тухайлбал Европын 18 улсын 600 томоохон хувьцаат компанийн үнэлгээний дунджийг харуулдаг Stoxx 600 индекс 0,4 хувиар, АНУ-ын 500 томоохон компанийн хувьцааны үнэлгээний дунджийг илтгэдэг S&P 500 индекс 0.3 хувиар унажээ. Еврогийн ханш ч мөн 0.2 хувиар унажээ.
Өнөөдрийн байдлаар S&P 500, Stoxx 600, FTSE 100, Stoxx 50, Dax зэрэг индексүүд бүгд доошилжээ. Гэхдээ Азийн Hang Seng, Никкей индекс багагүй өсөлттэй байна.
Б.Төгс